20

684 89 24
                                    





"Би чамтай хамт унтаж болох уу?"

Хан Жина хуруугаараа тоглосон чигтээ надаас сандрангуй асуухад нь хэтэрхий өхөөрдмөөр харагдаад байсанд нь инээх дөхсөн ч өөрийгөө хүчлэн буцаад төв царай гаргасаар түүн рүү харав.

Би санаа алдасаар түүнд хаалгаа онгойлгож өгөн

"Бодолоо өөрчлөхөөс минь өмнө хурдан ор" гэж хэлэхэд тэр толгойгоо түргэн дохисоор орж ирэв.

"Би буйдан дээр унталаа" гэсээр тэр буйдан дээр хэвтэсээр эвгүй байдлаас зугтаах гэсэн шиг нүдээ чанга гэхчин аних нь харагдана.

Дараа нь би өрөөнийхөө хаалгыг түгжисээр хөлөө чирж ядан орон дээр хэвтэхэд аль хэдийн унтаад өгсөн түүнийг эгдүйтэй төрхийг нь харж байхдаа гэнэт саяхан намайг тэврэсэн нь бодогдон өөрийн л мэдэлгүй инээмсэглэв.

"Уйланхай гэдэг нь" гэсээр буцан байрлалаа өөрчлөн хүчээр унтахаар шийдлээ.

"Ээжээ..."

Гэнэт Хан Жина уйлан дээрээс нь амандаа ямар нэгэн зүйл бугатнах чимээгээр нь түүнрүү эргэн харахад нүдэнд минь түүний нулимс нь л тод тусав.
Тиймээс би босон зөөлнөөр түүнд ойртон урд нь өвдөглөн ширтэж эхлэв.

Дараа нь түүний мөрийг тайвшруулах гэсэндээ зөөлөн илэн "Энэ чамд тийм аймар байсан гэж үү?"  хэн ч сонсохгүйг нь мэдэх ч түүнд ийн хэлчихээд уйлахаа болих хүртэл нь үргэлжлүүлэн илсээр л байлаа.

Жина гэнэтхэн л гарыг минь тэвэрсээр биеийг минь өөртөө ойртуулан

"Битгий намайг орхиоч. Би айгаад байна." тэр уйлсан чигтээ гарыг минь тэвэрсээн ийн хэлэхэд би түүнээс гараа зөөлнөөр татаж аван бэлхүүсээр нь гараа оруулж зөөлөн өргөсөөр өөрийн орон дээрээ аваачиж хөнжлөөрөө хучив.

Дараа нь түүний хажууд нүүр нүүрээ харж хэвтэхдээ хуруугаараа хацранд нь зөөлөн хүрж үзлээ.

"Аймхаа жаал"

Жина ээжийгээ дуудан уйлж байгаа нь гэнэтхэн л надад нас барсан ээжийг минь сануулахад хүргэлээ.

Ээж маань нас бараад удаагүй байхад, аав минь нууц амрагтаа гэрлэсэн юм. Би ямар их үзэн яддаг гээч. Тиймээс л би ийм муу хүн болсон байх.

Хан Жина тэр дурсамжийг маань сэргээхэд зүрх минь базлах шиг болов.

"Одоо уйлахаа боль. Чи ёстой ядаргаатай болоод эхэллээ." Намууханаар түүнд шивнэхэд түүний хариу үйлдэл ердөө л надад ойртон чанга гэхчин тэврээд улам их уйлж эхлэх байв.

"Би чамайг санаж байна" гэж тэр уйлсан чигтээ хэллээ.

Дараа нь бид яг энэ байрлалдаа гүн нойрондоо автасан юм.

-

Хан Жина POV

-

Хэр удаан унтасан юм бүү мэд хэсэг унтаж байгаад сэрэхэд Жэикийн орон дээр түүнтэй хамт хэвтэж байгаагаа анзаарав.

Би яаж яваад түүний орон дээр ирчихэв?

Шөнө болох явдлыг санахыг хичээсэн ч санаж байгаа ганц зүйл маань Жэикээс хамт унтахыг асуусан маань л байв.

Би зүүдэндээ явдаг юм болов уу?

Түүнийг түлхэн холдохыг хүссэн ч эцэст нь Жэикийн унтаж байгааг харан түүнрүү ширтэсээр үлдэв. Анх удаа л түүнтэй ийм ойрхон байсан нь яах ч аргагүй түүний сэтгэл татам царайг анзаарахад хүргэлээ.

"Ийм болохоор чинь л хүмүүс чамайг хараад галзуурах гээд байдаг байж" Жэикэд хандан зөөлөн шивнэсээр түүний хацранд хүрэхэд тэр гэнэтхэн л нүдээ нээн над руу ширтэн уруулаа хазлахад нь би сандран гараа татаж авав.

Бид хэсэг хугацаанд юу ч хэлэлгүй бие биенийгээ ширтэж байсан ч би үүнийг болиулахаар шийдэн босохыг оролдосон ч тэр бэлхүүснээс минь татан өөртөө ойртуулахад бидний уруул хүрэхэд бүр маш ойрхон байв.

"Чи юу хийгээд байгаа юм?" намайг түүнээс холдох гээд түлхэх гэхэд тэр харин ч гараа чангалан толгойноос минь бариад өөрлүүгээ харуулан асуув.

"Бид урд шөнө юу хийсэн юм? Би яагаад энд чамтай хамт унтасан байдаг билээ?" түүний асуусан асуултыг булзайруулахаар шийдэн дахин түлхэнгээ ийн асуулаа.

"Би мэдэхгүй ээ. Чи санахгүй байгаа юм уу?" түүний энэ үгс нь намайг бүр үнэхээр цочирдуулахад хүргэн дээрээс нь болоочгүй тэр чихэн дээр минь шивнэн

"Би өнгөрсөн шөнө хийсэн бүхнээ санаж байхад...Харамсалтай л юм" гэсээр хацаран дээр минь үнсэн жуумалзав.

"Чи худалаа ярьж байна"

Тэр инээсээр "За за тэгвэл бид өнгөрсөн шөнө энэ байрлалтай хийх гэж байсан зүйлээ үргэлжлүүлэх үү?" гэж их л сээтгэнэнгүй хэлэн нүдээ анисаар надад ойртож эхлэв.

Бурхан минь зүрх маань цохилж байгаа үгүйг ч мэдэхгүй байна. Тэр яг одоо надад ойртож байна. Харин миний хийж чадах бүхэн минь үүнийг харахгүй гэсэндээ нүдээ аних маань байна.

"Надад өглөөний цай бэлдээд өг." гэсээр чихэнд минь шивнэн дараа нь юу ч болоогүй мэт угаалгын өрөө оров.

A/N Удаасанд үнэхээр гэмшиж байна❤️‍🩹 Тэглээ ч тэвчээртэй хүлээсэнд баярлалаа. Үгийн баялаг дутуу байгаад ч бас уучлаарай.

Мөн...

Тэр шинэ хэсэг өгөхөөр үсээ хусна гээд байсан хүн хусчихаад зургаа явуулаарай!

Тэгвэл дахиад нэг хэсэг өгнөө ер нь😂

jff!

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 24, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now