6

508 62 2
                                    

Замаар ганцаархнаа алхаж байх явцдаа Жэикийн хэлсэн үг бүрийг бодон уйлахгүй байж чадсангүй

Би энийг хүртэх ёстой юм байх даа?

УТАС ДУГАРАХ

Миний утас гэнэт дуугарахад Хисынаас дуудлага ирсэн байсанд би хурдахан шиг уйлахаа болин дуудлагыг авав

"Хан Жина, Чи зүгээр үү?" -Хисын

Түүний хоолой дуулдахад би дахиад л уйлж эхлэв. Тэрний хоолойг санчихаж

"И Захирлаа..." -Жина

"Яагаад уйлаад байгаа юм? Одоо хаана байна?" -Хисын

"Ганнам буудалын ойролцоо..." -Жина

"Би очилоо" -Хисын

-

Хэдэн минут сандал дээр суун хүлээсний эцэст Хисын өнөөх үнэтэй машинтайгаа ирж зогсолоо. Тэр түргэхэн шиг машинаасаа бууж ирэн намайг дулаан энгэрээрээ тэврэв

"Одоо зүгээрээ би энд байна" Хисын миний толгойг илэсээр үргэлжлүүлэн тэвэрсээр байлаа.Түүний гэнэтийн үйлдэлд зүрх минь түргэн цохилно. Буцаан тэврэхийг хүсэх ч би зүгээр л түүний нарийн бичиг шүүдээ. Тэр зүгээр л нарийн бичигтэй санаа тавьж байгаа. Ямар ч илүү дутуу зүйлгүй

Би түүний тэврэлтэнд уйлж байтал " Явцгаая. Энд хүйтэн байна" гэж Хисын хэлэн бид түүний машинд суув

-

"Баярлалаа И Захирлаа" гэрийн минь гадаа ирсэний дараа би даарсандаа болон өөрийгөө тэврэнгээ түүнд хэлэхэд

Тэр гэнэтхэн өөрийнхөө хүрэмийг тайлсаар надад нөмрүүлэн догдолж ядаж байсан зүрхийг минь илүү хүчтэй цохилуулав

"Хан Жина, надад чамд хэлэхийг хүссэн зүйл байна" тэр намайг гэрлүү минь орохоос өмнө амжиж зогсоон ийн хэлэхэд

"Хэл л дээ И Захирлаа" гэсээр түүнрүү харцаа чиглүүлэв

"Энэ гэнэтийн сонсогдох байх л даа гэхдээ..."

"... Надтай гэрлэх-" түүнийг үгээ дуусгахаас өмнө утасанд минь дуудлага ирэхэд

"Түр хүлээж байгаарай И Захирлаа" гэсээр хурдахан шиг утасаа авав

"Манай аав ээж хоёр маргааш уулзаж хуримын талаар ярилцахыг хүсэж байна. Бас өнөөдөр юу болсныг хэлэх юм бол чамайг алчихна шүү" -Жэик

"Юу?" -Жина

"Ноён Шим үнэхээр яаруу хүн болохоор хуримыг энэ долоо хоногт хийлгэхийг хүсэж байгаа. Одоо тасаллаа чамтай ярихыг хүсэхгүй байна" -Жэик

"Бидний хурим? Энэ долоо хоногтоо?" -Жина

Тэр намайг үг хэлж амжихаас өмнө утасаа тасалчихав

Би Хисын рүү эргэж харан үргэлжлүүлэн ярихыг нь хүлээх ч тэр цочирдосон харагдаж байлаа. Түүний нүдэнд нь нулимс хурч гар нь чичирж байв. Ямар нэгэн муу зүйл тохиолдосон бололтой.

"Юу болсон бэ? И Захирлаа" түүнрүү дөхөсөөр зүгээр эсэхийг нь шалгалаа

"Чи гэрлэх гэж байгаа юм уу?" Хисын надаас харцаа огтхон ч салгалгүйгээр ийн асуухад би сандарсаар харцаа бууруулав. Дахиад жоохон л удаан харчих юм бол нулимс минь хариугүй урсах гээд байсан учир. Тэр миний хайрласан хүн гэх үнэн намайг гуниглуулахад хүргэв. Би нулимсаа шувтарсаар түүнрүү харан гүнзгий амьсгаа авасаар үнэнээ хэлэхээр бэлдэв

"Би Шим Жэиктэй гэрлэх гэж байгаа. Хүмүүст хэлэхийг хүсэхгүй байсан ч таныг асуусан болохоор хэлэх ёстой гэж бодож байна. Өөр хэнд ч битгий хэлээрэй И Захирлаа" гэж хэлэхдээ би их сандарч байлаа. Түүнд энийг хэлэхдээ би үнэхээр их шархалж байв...Хайртай нэгэндээ өөр нэгэнтэй гэрлэх ёстойгоо хэлэх үед хэн ч байсан өвдөх биз. Өөр нэгэнтэй гэрлэх гэж байгаадаа итгэж ч чадахгүй нь

Миний гэрлэхийг хүссэн цорын ганц хүн бол та, И захирлаа

И Хисын.

Харамсалтай нь хувь тавилан бидний талд байсангүй

Нулимсаа урсгахгүйн тулд би чадлаараа хичээж байна.

"Тэгэхээр та хоёрын талаарх мэдээ үнэн байсан гэж үү? Өмнө нь бие биенээ мэддэг байсан гэж үү?" гэж Хисын асуухад надад хэлэх зүйл үнэндээ л байхгүй учир зүгээр л амаа хамхилаа

"Тэгвэл хуриманд чинь баяр хүргье... Хан Жина" бидний яриа дууссаны дараа тэр машин луугаа явахаасаа өмнө зөөлөн уруулаа хазаллаа

"И захирлаа" би нэг зүйл санан түүнийг дуудахад тэр замдаа зогсон инээмсэглэн над руу харав

"Та түрүүн юу хэлэх гэж байсан юм?"

"Чухал зүйл биш дээ... Маргааш уулзацгаая" гэж хариулсаар машинаа унан яваад өгөв

Хисынийг явсаны дараа би газар сөхрөн тэвчиж байсан нулимсаа сул тавилаа

"Шим Жэик... Чи ч бас миний амьдралын сүйрүүлчихлээ"

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now