13

468 59 14
                                    

Тэр намайг орхиж явсаны дараа түүний үгийг дагахаар шийдэн өөрийгөө хүчилсээр босон ямар нэгэн хоол хийхээр шийдэв. Тиймээ, Угаасаа миний буруу байсан шүүдээ.

Гараа хүйтэн усанд дүрэн хэсэг зогсож байхад өвдөлт минь бага багаар намдаж эхлэв... Гэхдээ л одоо хүртэл уйлахаа больж чадахгүй нь...

Тэр үнэхээр зүрхийг минь шархалуулахдаа сайн юмаа.

Түүний үгс үнэхээр өвтгөж чадах юм... сүүлдээ би өөрийгөө үнэхээр л жаргалтай амьдрах эрхгүй юм байхдаа гэж бодоход хүргэж байна. Намайг жаргалтай байлгах нэгэн ч надад байхгүй мэт санагдаж байна.

Би Намжиныг санаж байна.

И Хисынийг ч санаж байна.

Тэд бол одоо хүртэл амьд байгаа шалтгаан минь. Намайг үргэлж дэмжиж аз жаргалтай байлгаж чаддаг эрхэм хүмүүс. Тэднийг маш их санаж байна.

Би И Хисынийг санаж байна-

Би түүнд хайртай.

Харахыг үнэхээр их хүсэж байна.

-

21:00

"Хоолоо хийгээд дууссан уу?" Жэик хана наласаар миний алхам бүрийг ажиглангаа надаас асууна. Дээрээс нь тэр цээж нүцгэн байгаа болохоор яг л гаж донтон шиг харагдаж байна.

"Удахгүй боллоо." би түүнрүү аль болох харахгүй байхыг хичээн түүнд хариулав.

"Чи найзуудтайгаа нүцгэнээрээ уулзах гэж байгаа юм уу?" би сандран асуухад тэр хөхөрсөөр над руу ойртон намайг хананд шахасаар ширтэж эхлэв.

Би түүн рүү гайхширсан харцаар харан юу ч хэлж чадалгүй зогсоно...Хэн л өөртэй чинь ийм ойрхон дээрээс нь цээж нүцгэн залуугын өөдөөс юм хэлнэ гэж.

"Чамд таалагдаж байгаа биз?" тэр намайг улам шахасаар булчин руугаа заан хэлэв.

Тэр үнэхээр жихүүцэм санагдаж байна.

"Хан Жина, Чи найз залуутай минь юу хийгээд байгаа юм?" Сэрин холоос чангаар хашхирахад би Жэикийг өөрөөсөө хурдан түлхэхэд тэр өвдөсөн бололтой дуу алдав.

Сэрин ууртай царай гаргасаар над руу яаран алхаж ирээд маш чанга алгадаж орхив.

Жэик их л гайхсан харагдах ба дараа нь тэр Сэрин биднийг буруу ойлгосныг анзааран инээдээ арай гэж тэвчиж байгаа бололтой харагдана.

"Харин энэ найз залуутай минь сээтгэнэсэний чинь төлөө" гэсээр дахин нэг алгадав.

"Тэгээд энэ бол над руу хоол цацасны чинь хариу" гэсээр над руу хороноор жуумалзан Жэикийн гарнаас атгав.

Тэд жаргалтай гэхчин хөтлөлцөсөөр гал тогооноос гарав.

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now