7

494 65 4
                                    

Хэдэн өдрийн дараа хуримандаа бэлдэх өдөр бололоо. Жэикийг тэр өдрөөс хойш ганц ч удаа хараагүйгээс болж эцэст нь түүний аав ээж миний хуримын даашинз болон бөгж гээд бүгдийг нь сонгож өгсөн юм. Надад ерөөсөө ч нөхөр авах гэж байгаа юм шиг санагдахгүй байна... яг л аав ээжтэй нь гэрлэх гэж байгаа юм шиг л... Жэик хослолоо сонгохоор ирсэн юм л даа... гэхдээ надтай юм дугарах байтгуай хараачгүй. Би түүний хувьд яг л үл үзэгдэгч шиг л байсан

"Хуриманд нь баяр хүргье... Жина" Намжин намайг чанга гэхчин тэвэрсээр гарт минь бэлэг атгуулав. Эцэст нь намайг аз жаргалтай болгосон зүйл нь Намжиныг харах л байлаа. Намжин өмнөх шигээ зүгээр л байх бол надад огтхон ч тийм биш байна. Би Шим Жэиктэй гэрлээд зогсохгүй маш олон алдартай хүмүүстэй нүүр тулах хэрэг гарсан. Тэд надад атаархаж байгаагаа хэлж зарим нь зүгээр л баяр хүргэнэ...

Атаархаад байгаа хүмүүс нь миний оронд гэрлээд өгөөсэй билээ.

"Хан Жина...Хөөрхөн харагдаж байна"

Энэ хоолой чинь-

Миний сонсохыг хүссэн хоолой.

Хамгийн дуртай нь

"Баярлалаа, И Захирлаа" Би Хисынд талархасаар түүний цэцэгийг хүлээж авав. Тэр хослолтой үнэхээр сайхан харагдаж байсан юм. Яг л би Жэиктэй биш Хисынтэй гэрлэх гэж байгаа мэт.

"Чи Хан Жина юу?" Үзэсгэлэнтэй богино үстэй охин ямар ч бэлэг энэ тэргүй шууд л хажуунаас минь асуух нь тэр.

Би түүн рүү харсаар толгойгоо дохин хариулав

"Баяр хүргье" гэсээр өнөөх бүсгүй их л ёозгүй надаас холдолоо.

"Хэн байсан бэ?" гэсээр хажуудаа зогсох Намжинаас асуухад

"Пак Сэрин гэдэг юм, Алдартай жүжигчин бас 100 үзэсгэлэнтэй эмэгтэйн 20-д байдаг юм. Даан ч харамсалтай нь ааш зан нь авах юм байхгүй..." Намжин үгээ дуусган цүнхээрээ Сэриний араас цохих гэж байхад нь аз болж би хурдхан гэхчин болиулж амжилаа-

"Бидний хуриманд ирсэнд баярлалаа..." гэнэтхэн Жэик хажууд минь инээмсэглэсээр ирэн зогсов. Би түүнрүү их л ёозгүй харалаа... тэр өөрийнхөө фен болон бусад хүмүүстэй байхдаа хэтэрхий сахиусан тэнгэр шиг... яг үнэндээ Шим Жэик бол НОВШ

Хөгийн новш-

Тэрний гар бэлхүүсээр минь орж ирэн өөрлүүгээ ойртуулахад бид маш ойрхон байв... Яг үнэндээ-

Хэзээ ч ҮГҮЙ

Бүх л хүмүүс бидний зургыг авч зарим нь баярласандаа болон хашигарч байв. Тэд атаархаж байгаагаа хэлсэн чигтэй... Камер барьж байгаа хүмүүс ямар ч зөвшөөрөл авалгүй биднийг бичиж байгаа нь бага зэрэг уурыг минь төрүүлнэ

Жэик харин инээсэн чигтээ тэдэнтэй маш эелдэгээр мэндэлэн харицаж байсан юм.

"Явцгаая... Бидний хуримын гол үйл ажилгаа удалгүй эхлэх нь" Жэик надруу их л зөөлөн инээмсэглэн гарыг минь атган өөрсдийнхөө хүлээлгийн өрөө рүү явлаа.

-

Тэр хананы цаагуур оронгуутаа гарыг минь хүчтэй саван тавин өөрийгөө надаас шижиглэж эсвэл дургүй байгаагаа илэрхийлэж байв

Хэрвээ бид хэрэлдэж эхэлвэл... би өөрийгөө ялагдуулж байнаа л гэсэн үг тиймээс... чимээгүй байсан нь дээр- ялангуяа ХУРИМ-ынхаа өдөр

"Энэ тэнэг хуримыг гүйлгэж болдог ч болоосой..." Жэик санаа алдасаар надруу дөхөн чихэнд нэг зүйл шивнэв

"Хүмүүсийн хажууд байхдаа битгий надруу сонин хараад бай! Миний талаар муу мэдээ гараасай гэж би хүсэхгүй л байна шүү" миний чихэнд шивнэсэн зүйл нь ердөө л энэ байв.

"Би хичээгээд үзье" би түүнд хариулан аль болох нүүр тулахгүй байхаар шийднэ.

"Надтай гэрлэхдээ сайхан амьдар нь гэж бодохгүй байгаа хэрэг үү? Бас өөртөө дурлуулах гэж тэнэг зүйл хийх хэрэггүй. Би хэзээ ч чам шиг өрөвдөлтэй амьтанд дурлахгүй..."

"...бас бидний гэрлэлт ердөө л гураван сар үргэлжилнэ"

"Аав чинь зөвшөөрсөн юм уу?" би түүнээс гэнэтхэн ийн асуув.

"Яасан? Очиж хов зөөхийг хүсээ юу?" тэр надаас их л ууртай асуухад би түргэхэн шиг толгойгоо сэгсрэв.

"Би энийг шийднэ.. надад цохиулахыг хүсэхгүй л байгаа бол хүнд хэлэхгүй байсан чинь дээр!" тэр ингэж хэлсээр өрөөнөөс гарж явхад би уйлж эхлэв

"Би үхэхийг хүсэж байна..."

A/N  яг Google translate ашиглаад copy  хийж байгаа юм шиш бичиж байгаад уучлаарай... үнэндээ би өөрөө шууд уншаад л бичиж байгаа шүү🥹 Бас дэмжиж байгаа уншигчидaдаа үнэхээр би баярлалаа... Аль болох хурдан дараагын хэсгээ өгнөө kiss 😘

PLAYBOY [제이크] 𝘦𝘯-Where stories live. Discover now