Эхлэл

9.9K 474 29
                                    

Хүүхэд шуугин их өргөөний өмнө ирээд нүүрэндээ инээмсэглэл тодруулан дотогшоо орлоо.Миний мөрөөдлийн ажил,мөрөөдлийн ертөнц минь...хүүхэд бүрийн инээмсэглэл надад жаргал өгдөг.Тийм ээ би хүүхдэд хайртай.Тэд энэ дэлхийн гэрэл гэгээ биш гэж үү?

Би багш нартай мэндлэн: сайн байна уу? "бөхийх" би өнөөдрөөс ажилд орж байгаа Ким Жона байна "инээмсэглэх" туслаж дэмжиж байгаарай

?: үзэсгэлэнтэй юм аа сайн ажиллаарай

Би бөхийн: баярлалаа

Захирал: за одоо ангитайгаа танилцаарай гэж хэлээд намайг дагуулсаар нэгэн ангид орж ирлээ.Хаалга онгойлгон орох төдийд л гэрэл гэгээ цацрах шиг болж тэр ангид хайр дүүрэн байгааг мэдэрч байв.

Захирал: Бюн Бёни сандлаас буу

Би захиралын орилох зүг рүү харвал нүдэндээ цогтой хүү сандал дээр зогсон хүүхдүүдтэй тоглож байлаа.Хүүхэд бүр л түүнийг үгийг даган,хаашаа хөдлөн тэр зүг рүү харахыг бодоход тэр хүү энэ ангийн хамгийн адтай бас сахилагагүй нь байх.

Захирал: за энэ танай анги нээрээ тэр Бюн Бёни гээд хүүг харж байгаарай "заах" их сахилагагүй хүүхэд байгаа юм гэхдээ аав нь их царайлаг шүү

Би инээмсэглэн: за хэмээн бөхийсөөр захирал гаран явлаа.Би эргэн харвал бүх хүүхдүүд намайг гайхсаар ширтэх бөгөөд тэр дундаас өнөөх Бюн Бёни гэх хүү босож ирэн над руу ирэх нь тэр.

Бёни: та хэн бэ?

Би доош суун: би өнөөдрөөс та нарын багш

Бёни: та их хөөрхөн юм аа

Би инээмсэглэн: баярлалаа чи ч бас үнэхээр эгдүүтэй юм аа

Бёни: би таныг ээжээ болгомоор байна

Би шоконд орон: юу?

Бёни: багшаа та надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ




ИНГЭЭД ДАХИН НЭГ ӨГҮҮЛЛЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ.ЭНЭХҮҮ ӨГҮҮЛЛЭГ МААНЬ МАНАЙ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИЙН ШАГНАЛЫН ӨГҮҮЛЛЭГ ЮМ.



♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Wo Geschichten leben. Entdecke jetzt