13-р хэсэг

5.8K 402 57
                                    

Салхи нүүрийг минь илбэж,нар дээрээс минь тусан намайг хичнээн жаргалтай болохыг мэдрүүлнэ.Гэдсэн дээрээ гараа тависаар,дотор минь амьд хүн бүрэлдэж байгааг мэдрэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан хажуу тийш харвал Бэкхён ургийн зургийг ширтэж байлаа.Бид эмчийн хяналтанд орчихоод гарч ирж буй нь энэ байсан юм.Бэкхён одоо юу бодож байгаа бол? дахиад л авхуул гэх болов уу? гэхдээ одоо надад Бэкхёны үг огтхон ч хамаагүй.Би энэ хүүхдийг төрүүлнэ.Айж байна...Бэкхёны хэлэх үг юу бол гэхээс.Чи юу мэдэрч байгаа юм бэ Бюн Бэкхён?

Намайг түүнийг ширтэж байгааг Бэкхён анзаарсан бололтой над руу харан ойрд ихээр үзэгдэх болсон дулаахан инээмсэглэлээ тодруулаа.Энэ инээмсэглэл юу вэ?

Бэкхён инээмсэглэсэн хэвээр: явцгаая гэж хэлээд гарнаас минь татан хөтлөөд машин руугаа явах нь тэр.Би зөвхөн түүний араас гайхан ширтэхтэй зэрэгцэн зүрх минь түргэн түргэн цохилон амьсгалын минь хэмнэлийг алдагдуулж орхив.Би үнэхээр будилж орхилоо.Тэр инээмсэглэн,энэ халуун дулаан гар юу гэсэн үг юм бэ? Машиндаа суухад Бэкхён тонгойн бүсийг минь бүслэж өгөөд,өөрөө жолооныхоо ард суулаа.Өнөөдөр яагаад ийм өөр харагдаад байгаа юм бол? хүйтэн хөндий Бэкхён өнөөдөр дулаахан,хайр татам харагдаад байна.

Бэкхён: яагаад ингэтлээ ширтээд байгаа юм? би царайлаг байна уу?

Би урагшаа харан үг дуугарсангүй.Одоо ч түүнд гомдох сэтгэл минь байсан хэвээр..түүний хүүхэд хандаж хэлсэн үгс ямар аймшигтай билээ дээ? Бэкхёны үе үе над руу харах харц,уруулных нь буланд тодрох инээмсэглэл надад харагдаж байлаа.Чиний жинхэнэ сэтгэл чинь юу юм бэ? Удалгүй бид нэгэн рестораны гадна ирэн зогслоо.Би шууд л хажуу тийш асуусан харцаар Бэкхён руу харвал тэрээр зүгээр л инээмсэглэн машинаас буугаад миний зүг ирэн хаалга онгойлгон өгөх нь тэр.Би үг дуугүй л машинаас буухад Бэкхён бэлхүүснээс минь тэврэн ресторан руу орлоо.Тэр эртнээс энэ бүхний бэлдсэн байжээ.Ширээ болоод хоол бэлэн байх аж.Гэхдээ хамгийн хачирхалтай нь миний дуртай хоол.

Би: яаж миний дуртай хоолыг мэдсэн юм?

Бэкхён ёжтой инээмсэглэн: би чамтай сар гаруй амьдарчихаад байна шүү дээ

Би дуугүй болон хоолоо идэж эхэллээ.Одоо хоол үнэртэж хий огиулах минь арай багассан болохоор тайван хоол идэж байв.Хоол идэж байхад минь Бэкхён хоолоо оролдон,над руу ширтэх нь намайг үнэхээр тухгүй болгож байв.Би дээш түүн рүү харвал тэр ичих ч үгүй одоо ч над руу ширтэх аж.

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Where stories live. Discover now