9-р хэсэг

5.2K 387 58
                                    

Би чичирсэн гараа барин,сандрахгүйг хичээсээр сууж байлаа.Яг одоо би  Бэкхёнтэй эмнэлэгт ээлжээ хүлээн сууж байгаа нь энэ юм.Хий  огиулан,өөрийгөө жирэмсэн юм биш байгаа гэж бодох мөчид нүд харанхуйлах  шиг л болсон.Би хүүхэд хүсээгүй юм биш...зүгээр л түрхэн зуурын хамт  байгаа залуугаас жирэмсэн болоод үүрд наалдах юм гэж үү? Согтуудаа  хэсэгхэн зуурын жаргалаас болоод би хэн нэгнийг хохироомооргүй  байна.Бэкхён бид хоёр хэзээ ч нийлэхгүй хүмүүс,хэрвээ хүүхэдтэй  бол...бидэнд нийлэхээс өөр сонголтгүй.Энэ хүүхэд яг л намайг Бэкхёны  дэргэд үүрд уях уяа шиг л санагдаж байна.Яг одоо өөрийгөө үнэхээр үзэн  ядаж байна.Яах гэж тэр өдөр архи ууж,Бэкхёнтэй унтсан юм бэ? Хэрвээ  жирэмсэн бол гэдэг үг толгойноос огтхон ч гарахгүй,өөрийгөө зүхэн  сууна.Бэкхён жирэмсэн эсэхийг хамтдаа сонсоно гэж энэ хүртэл надтай хамт  ирсэн...яагаад ч юм тэр дэргэд байгаа болохоор айх зүйлгүй юм шиг  санагдаж байна.Эхэндээ бид эмэгтэйчүүдийн эмнэлэг орьё гэж бодсон боловч  жирэмсэн биш ч байж магад гэж бодоод их эмч дээр ирсэн юм.

Бэкхён урд зогсон: битгий сандраад бай "хөмсөг зангидах"

Би түүн рүү харан: яаж тайван байх юм? чи тайван байж чадаж байна уу?

Бэкхён: тайван байхгүй гээд яах юм бэ?

Би: үнэхээр хүүхэдтэй бол яах уу? чи хариуцлагаа хүлээх хэрэгтэй шүү

Бэкхён: миний биш,бидний буруу за юу?

Би: хэрвээ жирэмсэн бол чи яах юм?

Бэкхён  гэдэс рүү минь ширтэж байгаад цааш явах нь тэр.Тэр ч бас яахаа мэдэхгүй  байгаа бололтой,бид чинь хайртай хосууд биш шүү дээ.Хайргүй хүнээсээ  хүүхэдтэй болно гэдэг хүнд цохилт.Чичирсэн гараараа нүүрээ даран  нулимсаа барих гэж хичээнэ,үнэхээр юу мэдэрч байгаагаа мэдэхгүй  байна.Уйлах ёстой юу,хайргүй ч хүнээсээ хүүхэдтэй болсон байлаа баярлах  ёстой юу? үнэхээр мэдэхгүй байна.Яагаад гэнэт миний амьдрал ийм болчихов  оо? Толгой дотор маш эргэлдэх олон зүйлсээ зохицуулах гэж,өөрийгөө  мэдрэх гэж хичээж байхад гэнэт гаранд минь дулаахан зүйл хүрэх шиг болж  дээш харвал Бэкхён чичрэх гарыг минь барьж байлаа.

Бэкхён: тайвшир даа,эхлээд эмчийн хэлэх үгийг сонсоцгооё харин дараа шийдэцгээе

Би  толгой дохин бага ч болов тайвширлаа.Үнэндээ хэрвээ би жирэмсэн бол энэ  хүүхдийг төрүүлмээр байна,эцэст нь Бэкхёнаас холдсон ч байсан би энэ  хүүхдийг өсгөнө.

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Where stories live. Discover now