5-р хэсэг

4.9K 372 44
                                    

Би гараа ташаандаа аван Бэкхён рүү хараад: чи надаар тоглоод байгаа юм уу? яаж гэрлэнэ гэж хэлж чаддаг байна аа?

Бэкхён над руу харан: хүүхэд хүсэж байхад чинь,ер нь чи хүүхдийн хүссэн зүйлийг хийнэ гэж гэрээ хийсэн биз дээ?

Би: би хүүхэдтэй хамт бүх зүйлийг хийнэ гэсэн болохоос чамтай биш "орилох"

Бэкхён цочин: яагаад орилоод байгаа юм бэ?...чи манай хүүхдийг одоохондоо мэдэхгүй шдээ,манай хүүхэд нэг л зүйл хүссэн бол авж байж салдаг хүүхэд,их шазруун

Би нүдээ эргэлдүүлээд: тэгээд яах гэж хэлсэн юм? үнэхээр гэрлэх гэж үү?

Бэкхён тайван гэгч нь толгой дохиод: тийм ээ,чи бид хоёр ямар гэрлэлтээ батлуулах биш,зүгээр л хуримын даашинз өмсөөд жүжиг тавихад болно шд

Би үнэхээр итгэж чадахгүй нь ээ,энэ яагаад ийм тайван бас бүхнийг энгийнээр хардаг байна аа? хурим гэдэг тоглоом биш шдээ бас би ээж аавдаа юу гэж хэлэх болж байна? за яахав энэ залууг үзэн ядаж байгаа ч Бёнигийн төлөө болохоор зүгээр л жүжиг тавичихья.

Би санаа алдаад: ойлголлоо харин хуримыг чи зохицуулаарай гэж хэлээд өрөөнөөс гарад том өрөө рүү очиход Бёни хүүхэлдэйн кино үзэн сууж байлаа.Би эргэн Бэкхёны өрөөний хаалга руу хараад дахин санаа алдав.Үргэлж Бэкхён өрөөндөө ажлаа хийгээд,Бёни ингээд ганцаараа сууж байдаг гэж үү? үнэхээр өрөвдөлтэй юм аа Бёни.Би яаж энэ хүүхдэд үгүй гэж хэлэх юм бэ? би шууд л угаалгийн өрөө очин ванн-д бүлээн ус гоожуулан хүүхдийн хөөсрүүлэгч хийгээд том өрөө рүү явлаа.

Би Бёнигийн хажууд очин: Бёни...одоо усанд ороод унтацгаая

Бёни над руу харан зөөлөн инээмсэглээд толгой дохиход нь би түүнийг тэврэн угаалгийн өрөө явлаа.Бёнигийн хувцасыг тайлж байхад нүүрнээс минь инээмсэглэл салсангүй.Бурхан минь энэ хүүхэд яагаад ийм эгдүүтэй юм бэ? Би түүний зөөлөн ус руу оруулан хөөс харуулан цуг тоглож байлаа.

Бёни: ээжээ,би аавтай усанд орж болох уу?

Би: юу? аав нь оруулдаггүй байсан юм уу?

Бёни: үргэлж биш ээ,аав ажилтай байна гээд завгүй болохоор авга ах нар оруулдаг "гунигтай хэлэх"

Би түүний гунигтай хэлэх өнгө аяс,харцыг харан: Бёни яа энд байж байгаарай,нүд рүүгээ саван оруулав аа гэж хэлээд угаалгийн өрөөнөөс гаран Бэкхёны өрөөний хаалгийг гурав тогшоод дотогш яван орлоо.

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Where stories live. Discover now