14-р хэсэг

6K 381 70
                                    

Нүд минь ямар нэгэн зүйлийг харах гэж тэмүүлэх мэт цаг хугацаатай уралдан нээгдлээ.Өөдөөс минь харан тайван унтах шинэ өглөөг минь хамт угтана.Тийм ээ,энэ л байж нүдний минь харах гэж тэмүүлсэн зүйл энэ залуу байж.Зүрх минь түргэн цохилоод,амьсгалыг минь хүртэл боох шиг.Түүнийг сэрээхгүй гэсэндээ хөдөлгөөнөө хорьж,тэр ч байтугай амьсгалаа хүртэл түгжиж орхилоо.Инээдтэй юм.Энэ залууд амьсгалаа хүртэл түгжихээр тийм их хайртай юм гэж үү? Чимээгүйхэн түүнийг ширтэж байхдаа би ямар их аз жаргалд умбана вэ? Зөөлөн инээмсэглээд нүдээ анин түүнийг мэдрэх гэж хичээж байлаа.Намуухан амьсгал нь хүзүүнд минь мэдрэгдэн,таатай мэдрэмжийг өгнө.Нүдээ удаанаар нээхэд гайхмаар нь тэр саяхан миний түүнийг ширтэж байсан шиг намайг зөөлөн нүдээр ширтэж байх нь тэр.Хэн ч юу ч ярилгүй,дуугүй л нэгнээ ширтэж байлаа.Хамгийн гайхамшигтай нь бид нэгнээ ойлгож байна.Зүгээр л нүдийг нь ширтэж байхад би яг л хэдэн зуун жил түүнтэй амьдарсан юм шиг.

Бэкхён: өглөөний мэнд хэмээн намайг дуугарахгүй гэдгийг мэдсэн аятай түрүүлэн дуугарлаа.Гэхдээ би одоо ч ичсэндээ эсвэл сандарсандаа дуугарч чадахгүй нь.

Бэкхён инээмсэглэн: Дуугарахгүй юм уу?

Би толгой дохилоо.

Бэкхён инээмсэглэсэн хэвээр: би ганцаараа ярих хэрэг үү?

Би толгой дохилоо.

Бэкхён: тэгвэл...нэг өдөр Чанёол намайг хүчээр сохор болзоонд явуулсан юм.Тэр үед би дуртай дургүй тийшээ зүглэсэн.Чанёол,Сэүн хоёр намайг бараг мянга гаран удаа эмэгтэйчүүдтэй танилцуулахыг гэж сохор болзоонд явуулах гэж оролддог байсан.Би тэр болгонд явдаггүй эсвэл явна гээд зугтдаг байлаа.Гэхдээ яагаад ч юм тэр өдөр өөрийн эрхгүй уулзах кафе руу зүглэсэн.Би хүн хүлээх эсвэл цагаасаа хоцордог бүдүүлэг хүмүүст дургүй.Тэгсэн атлаа танилцах бүсгүйг иртэл тэвчээрээ бартал хүлээсэн.Тэр эмэгтэй нь чи байсан "инээмсэглэх"...одоо бодоход бид уулзах ёстой байсан юм тийм үү? Хувь тавилан байж...би чамтай уулзах гэж дургүй зүйлээ хүртэл хийсэн

Би түүний үгийг сонсоод өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд ирлээ.Хараал идсэн жирэмсний гармон!! Удалгүй би уйлсаар,инээмсэглэж байсанаа олж мэдлээ.Би яагаад уйлаад байгаа юм? Бэкхён намайг өөртөө татан тэврээд,духан дээр минь уруулаа наасан хэвээр ярьж эхэллээ.

Бэкхён: Битгий уйл...Хэрвээ надаас болоод уйлж байгаа бол битгий уйл! Харин намайг зодож,хараасан ч болно...яавал уйлах болих юм? Уйлаад байвал хүүхдэд маань муу шдээ...зайрмаг идэх үү?...Пороро үзэх үү?

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Where stories live. Discover now