19-р хэсэг

4.3K 324 34
                                    

-Гэгээ-

Хэн нэгэн нуруунд минь хүрэх шиг болон нүдээ нээн харвал Бэкхён намайг тэвэрч байх нь тэр.Би Бёнигийн гарыг атган орон дээр нь толгойгоо тавин хэвтэх бөгөөд Бэкхён тас хар хослолтой хажууд минь намайг тэврэн суух ажээ.Харин Бёниг өчигдөр шөнө хагалгаанаасаа гараад одоо унтаж буй нь энэ юм.

Харин Бэкхён өглөө Бёнигийн ээжийн оршуулганд яваад ирсэн нь энэ юм.Би явж түүнд баярлаж,талархснаа илэрхийлэхийг хүссэн ч Бэкхён намайг жирэмсэн учир явуулахыг хүсээгүй юм.

Би түүн рүү харан зөөлөн инээмсэглээд "Яваад ирчихсэн үү?"

Бэкхён хөнгөхөн инээмсэглэн "Хмм"

"Ашгүй дээ,Бёнигийн ээж одоо тайван байх байх чамайг очсон юм чинь"

Бэкхён намайг энгэртээ наан чангаас чанга тэврэн духан дээр минь үнслээ.Бие,сэтгэл минь нэг л тайвшран гүнзгий гэгч нь санаа алдав.Одоо Бёниг л сэрэхийг л хүлээх үлдлээ.

"Бэкхён?"

"Хммм" хэмээн хэлээд над руу харлаа.Би түүний нүднээс одоо ч харуулсал болоод нулимс харж байна.Тэр оршуулган дээр уйлсан бололтой.

"Чи Бёнигийн ээжид үнэхээр их хайртай байсан уу?"

Бэкхён чимээгүй суух бөгөөд зүгээр л намайг ширтэх аж.

"Дуугарахгүй юм уу?"

Бэкхён бага зэрэг ёжтой инээн "Тийм ч их хайртай байгаагүй ээ,чамаас их лав биш"

Би толгойгоо гэлжийлгэн түүн рүү үл итгэсэн байртай хараад "Битгий худлаа яриад бай.Зүгээр л үнэнээр нь хэл"

"Би үнэн л хэлж байна шд"

"Чиний өчигдөр тэгэж уйлж байхыг харахад үгүй л байсандаа,хэлсэн би уучлах байсан гээл их л харамсаж байсан" би түүн рүү хариулт нэхсэх харцаар харж байлаа.

"Чи уурлаад байгаа юм уу?"

"Би уурлаж байна гэж үү? үгүй ээ мэдээж үгүй"

"Чи ууртай л сонсогдож байна шд" хэмээн Бэкхён инээвхийлэн хэлэх нь тэр.Би уг нь уурлаагүй байсан юм сан харин одоо түүний тэнэг инээдээс болж яг одоо уур хүрч байна.

"Тэр хамаагүй ээ,одоо хэл.Бид хоёрын хэнд нь хайртай вэ?" гэхэд түүний царай дороо хувисхийх нь тэр.Би буруу юм асуучихсан үү? эсвэл би буруу үедээ хардаад байна уу-хүлээгээрэй хардах? тийм ээ,би хардаж байна.Яг одоо эхнэр-яахав хуурамч эхнэр нь ч гэлээ хүүхдийг нь тээж байгаа бас хайртай эмэгтэйгийнх нь хувьд тэгэж асгартлаа уйлж,харамсаж хэлж буй тэр үгсийг сонсоод хардах нь аргагүй шүү дээ үгүй гэж үү?

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"حيث تعيش القصص. اكتشف الآن