10-р хэсэг

5.1K 379 75
                                    

Эмнэлэгийн гадаа салхинд суугаад гүнзгий амьсгаа аван,сэтгэл минь  дээрдэж байлаа.Одоохондоо гаргасан шийдвэр гэж байхгүй ч Бэкхёнд  хэлж,хамтдаа шийдвэр гаргасан нь дээр байх гэхээс өөр зүйл толгойд орж  ирсэнгүй.Цаг харахад оройн зургаан цаг болсон байх бөгөөд гэнэт Бёниг  авах ёстой гэдгээ санан босон алхах гэхэд хөл бараг л мэдээгээ алдах  шахаж,хэн нэгэн намайг барьж аваагүй бол бараг л унах гэж  байв.Бэлхүүсээр минь тэврэх тэр гарыг хараад гайхан эргэн харвал том  нүдтэй,дундаж өндөртэй,сайхан инээмсэглэсэн залуу зогсож байлаа.Гэхдээ  энэ төрх нэг л танил санагдан,хэн билээ гэсэн харц түүн рүү чулуудаж  байв.

?: намайг танихгүй байна уу?

Би толгой сэгсрэн одоо ч бэлхүүсээр минь тэврэх гар руу харахад тэр сандран гараа татаж авлаа.

?:  хэдий богинохон хугацаа байсан ч би чамтай ярилцсан...тэр орой шөнийн  клубт "инээмсэглэх" аан нээрээ тийм чи саяхан гэрлэсэн гэж байсан

Би  хэсэг хугацаанд бодож байгаад гэнэт түүнийг саналаа.Надад хамгийн  түрүүнд энэ залуугийн нүд нь толгойд бууж,нүдэнд дүрслэгдэж байв.

Надад инээх хүсэл байгаагүй ч хүчээр инээмсэглэн: саначихлаа,тэр газар байсан залуу байна

?: Ду Кёнсүү гэдэг "гараа сунгах"

Над руу сунгах гарыг нь барин: намайг Ким Жона

Кёнсүү инээмсэглэн: хаа нэг тийшээ явж байгаа юм уу?

Би гэнэт Бёниг санан: аан тийм ш дээ,тэгвэл дараа таар-

Кёнсүү:  би чамайг хүргээд өгье гэж хэлээд бугуйнаас минь зөөлөн бариад машины  зогсоол руу явж эхэллээ.Тэр миний хариултыг ч сонсолгүй,өөрийн дураар  аашлаж байгаа нь жоохон сонин санагдсан ч,би Бёни руу яарч явсан  болохоор дуугүй л машинд нь суун хөдөллөө.

Кёнсүү: эмнэлэгт хэн нэгнийг эргэсэн юм уу?

Би түүн рүү харан: аан үгүй-тийм ээ

Кёнсүү үл ялиг инээн: би чамайг тухгүй болгоод байна уу?

Би толгой сэгсрэн: үгүй ээ,зүгээр

Кёнсүү:  ашгүй дээ гэж хэлээд бид цаашид чимээгүй боллоо.Энэ залуу үнэхээр  нийтэч юм гээч,дөнгөж ганц удаа ярилцсан тэгээд одоо танилцаж байна.Тийм  байхад намайг аль хэзээний мэддэг юм шиг аашлаж байгаа нь намайг тухгүй  болгохын хажуугаар дотно санагдаж байлаа.

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Where stories live. Discover now