4-р хэсэг

5.3K 375 34
                                    

Би унтахаар орондоо орон,уруулаа хазан тэр тухай дахин дахин бодож байлаа.Бюн Бэкхёнтэй уулзсанаас хойш л надад байнга бодогдож тархинаас гарахгүй,толгойны өвчин болчихоод байгаа ганц зүйл.Миний энэ амьдралдаа сонсож байсан хамгийн том шок болж чадсан юм.Бурхан минь би яахаа мэдэхгүй байна...гэхдээ Бёнигийн төлөө хийх хэрэгтэй юм болов уу? Намайг ээжээ гэж дуудан бүлтгэр нүдээрээ инээмсэглэж байгаа тэр дүр төрх нь нүдэнд харагдаад байна.Тийм бяцхан амьтныг би ингээд орхичих юм бол амьдралынхаа үлдсэн хугацаанд харамсаж өнгөрөөх юм шиг.Гэхдээ Бёни хэзээ нэгэн цагт бүгд худлаа гэдгийг мэдээд маш ихээр шархлана тийм биш гэж үү?...зүгээр л хийгээд үзье,тэр хүүхдийг хэсэгхэн зуур жаргалд нь хөтлүүлмээр байна.Гарнаас нь хөтлөөд ирээдүй рүү нь хүргэж өгмөөр байна.

Бэкхён: надтай тохиролцох уу?

Би гайхсаар: юу?

Бэкхён амьсгаа аван: хүүхдийн минь ээж болооч

Би хэлсэн үгийг ойлгох гэхэд хэдэн минутыг зарцууллаа.Ээж? хэний? Бёнигийн ээж гэж үү?

Би: яах гэж?

Бэкхён: би хүүхдийнхээ үргэлж ээжгүй гэж уйлж,өөр бусад хүүхдүүдэд атаархаж суухыг нь хармааргүй байна

Тэр үгийг нь сонсоод өрөвдөж,дотор нь эмтрэх шиг л болов.Тийм ээ,би мэднэ.Бёнигийн нүднээс л ямар их шаналж,бусад хүүхдэд атаархдаг нь харагддаг.

Би цочирдсон ч тэрийгээ Бюн Бэкхёнд харуулахгүйг хичээн: тэгээд би юу хийх ёстой юм?

Бэкхён: Бёниг асарч яг ээж шиг нь байхад л брлно

Би санаа алдан: чи хүнтэй суухад л болох юм биш үү?

Бэкхён: Бёниг зөвхөн чамайг л ээжээ болгохыг хүсэж байгаа бол?

Дотор минь ямар нэгэн зүйл болон намайг баярлуулахад хүргэж байлаа.Мэдээж Бёнигийн төлөө бол хиймээр байна.Гэхдээ энэ хүн?

Би: гэхдээ чи яах юм?

Бэкхён ёжтой инээмсэглэн: яасан? миний ч бас эхнэ болмоор байна уу? эсвэл унтах юм уу?...тийм л дээ чи анхнаасаа надтай ойртох гэж хүүхэдтэй минь ойртсон юм шиг санагдах-

Гэнэт дотор ямар нэгэн зүйл дүрэлзэн асах мэт мэдрэмж төрөн уур хүрэх нь тэр.Энэ үнэхээр аймшигтай юм аа...эмэгтэй хүнийг хүндлэх сэтгэж гэж үнэхээр алга.Түүний намайг доромжлож байгаа анхны ч удаа биш магадгүй 2,3 дахь нь байх.Түүний хэлсэн үгс бүр намайг улам уурлуулах гэсэн шиг чихэнд давтан давтан сонсогдсоор л байлаа.

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Where stories live. Discover now