1-р хэсэг

5.6K 411 27
                                    

Ажлын минь анхны өдөр

Хүүхдүүддээ  үлгэр уншиж өгөн унтуулаад өрөөг бүхэлд нь тойруулан харлаа.Хүүхэд  бүрийн тайван унтаж байгаа тэр дүр зураг миний нүүрэнд инээмсэглэл  тодруулна.Би төрөлхийн л хүүхдэд хайртай байлаа.Айлын цор ганц хүүхэд  ээж ааваас дүү гаргаж өгөхийг өдөр шөнөгүй гуйдаг байсан.Тийм ч дээ тэд  миний хүсэлтийг биелүүлж надад эрэгтэй дүү гаргаж өгсөн юм  даа.Хүүхдүүдийг ширтэн суухдаа би Бюн Бёни гэх хүүг харсан юм.Түүний үйл  хөдөлгөөн,ярьж буй зүйлээс нь л би түүнийг их адтай хүүхэд гэдгийг  мэдсэн.Хүүхэд гэхэд тэр бусад хүүхдийг бодоход их сайн ярьдаг,маш  ухаантай,4 настай хүүхдийн амнаас гарахгүй үг яриа гарж байсан,яг л  насанд хүрчихсэн том хүн шиг.Түүний надад хэлсэн тэр үгэнд цочирдсон  гэхээсээ илүү түүнийг ээжгүй гэдгийг олж мэдээд надад өрөвдмөөр санагдаж  байсаныг нуух юун.Гэнэт утас дуугаран хүүхдүүдийг сэрээхгүй гэсэндээ  хурдан гүйсээр очин утсаа авлаа.

Би: за ээжээ?

Ээж: ажилдаа орчихсон уу?

Би: ммм

Ээж: ашгүй дээ...ажилтай болчихсон юм чинь одоо нөхөртэй болох үлдэх шив дээ

Би санаа алдан: ээжээ,надад тохир-

Ээж: дуугүй бай...би нэг дажгүй залуу олсон,би нэг газар мессеж бичнэ тэгэхээр тэр газар руу очоорой аятайхан хувцаслана шүү

Би: ээжээ

Ээж: Ким Жона "шүд зуун хэлэх"

Би санаа алдан: ойлголлоо

...

Тарах  цаг болон хүүхдүүдийн эцэг эх ирэн хүүхдүүдээ авсаар надтай мэндлэж  байлаа.Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэдэг хамгийн сайхан  зүйл...биш гэж үү? Хүүхэд бүрийн аав ээж нар хамтдаа ирэн хүүхдүүдээ  аван дууссаар одоо зөвхөн Бёни л үлдсэн байлаа.Гэтэл тарах цаг өнгөрөөд  аль хэдийн цэцэрлэг хаах цаг болсон байхад ч түүний аав ирээгүй  байв.Бёни гунигтай гэгч нь цонх руу харан сууж байв.

Би түүний хажууд очин: Бёни багштайгаа ярилцах уу?

Бёни над руу эргэж харвал түүний нүдэнд гуниг тогтсон байх бөгөөд удаанаар миний асуултанд хариу дохилоо.

Би: чамайг дандаа ингэж орой авдаг уу?

Бёни толгой дохилоо.

Би: чамайг хэн авдаг юм?

Бёни: аав "гунигтай хэлэх"

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Wo Geschichten leben. Entdecke jetzt