11-р хэсэг

5.1K 372 52
                                    

Тэнгэрийн хаяа аль хэдийн шаргалтаж,нар гэрлээ үлдээсээр хаа нэгэн газар руу харьж байна.Нүднээс минь урсах нулимс одоо л нэг эрх чөлөөтэй боллоо гэсэн шиг дураараа урсаж,сэтгэлийн минь шарх цээжнээс гарч,цусанд шингэн,ясыг минь цоо хатгаж,эд эрхтэн бүрт таран намайг тарчлааж байлаа.Яагаад ингэж өвдөөд байгааг би мэдэхгүй байна.Юунд ингэж зовж өвдөөд байгаа мэдэхгүй байна.Үгүй юм байна,би мэднэ Бюн Бэкхён гэх хатуу сэтгэлтэй тэр хүний үг намайг шууд л тамд аваачиж,тарчлааж байна.Чамд юу болсон юм бэ? Ким Жона...яагаад энэ хүртэл явчихав аа? яагаад хязгаарыг давчихав аа? Одоо би юу хийх вэ? үнэхээр Бэкхёны хэлсэнийг дагаж авхуулах хэрэгтэй юм болов уу? үгүй ээ үгүй би чадахгүй.Гэдсэнд минь бүрэлдэж,хүн болно гэж догдолж суугаа энэ бяцхан зүрхийг би авхуулж чадахгүй.Гэхдээ...би ийм амьдралыг хүсэхгүй байна.Намайг гэхгүй хэн нэгэн хүнээс хүсээгүй хүүхдээ төрүүлээд амьдарч чадахгүй.Энэ орчлонгийн олон хүнээс яагаад заавал Бюн Бэкхён гэж? чи үнэхээр өөртөө лай удаж чадлаа Ким Жона.Гадаа нар аль хэдийн жаргажээ.Орчлон ертөнц харанхуйлахтай зэрэгцэж цээжин дотрох айдас улам ихээр нэмэгдэнэ.

Хэн нэгний миний өрөө рүү ирэх алхаа надад тодхон сонсогдож байв.Үгүй ээ чи л биш шүү Бюн Бэкхён.

Гэтэл Бёнигийн хоолой гаран: ээжээ та өрөөндөө байна уу?

Би шууд л ухаан орон,нүүрэнд минь инээмсэглэл тодрон өдөржин хүйтэн өрөөнд ганцаараа уйлж суухдаа надад ганцхан энэ л хэрэгтэй байсан юм шиг.Нулимсаар дүүрсэн нүүрээ арчиад хувцасаа янзлан хаалгаа онгойлгоход Бёни инээмсэглэ над руу харж байлаа.

Би доош суун: Сайн уу Бёни? цэцэрлэг нь ямар байсан?

Бёни намайг тэврэн: та байхгүй муухай байсан

Би түүнийг эргүүлэн тэврээд нурууг нь илэн: ээж нь удахгүй хүүтэйгээ хамт цэцэрлэгтэй явна аа за юу?

Бёни намайг тавин над руу хараад: за

?: сайн уу Жона?

Бэкхёны хоолой биш өөр нэгэн хоолойг сонсоод дээш харвал Чанёол арзайсан олон шүдээ гаргасаар инээмсэглэн над руу харж байлаа.

Би босон Бёнигийн гарнаас хөтлөөд түүний өрөө рүү явсаар: сайн уу? Бэкхёнтэй уулзах гэж байгаа юм уу?

Чанёол араас алхсаар: үгүй ээ би Бёниг цэцэрлэгээс нь авсан юм

Би гайхан эргэж харахдаа энэ гэрт үнэхээр Бэкхён байхгүй байгааг анзаарлаа.Нүд минь ийш тийш дальдчиж,Бэкхёны хаана байгааг гайхаж байв.Өөрийн мэдэлгүй бие сэтгэл минь урам хугарсан мэт санаа алдаад Бёниг дагуулан өрөөнд нь орж ирлээ.

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Wo Geschichten leben. Entdecke jetzt