17-р хэсэг

4.3K 351 31
                                    

-Гэгээ-

Эмч нар Бёнигийн өрөөнд орж ирэн Бэкхён Жона хоёрыг өрөөнөөс гаргаж орхилоо.Тэдний зүрх хүчтэй савлах бөгөөд Жона дэндүү айсандаа ухаан алдах шахах ажээ.

"Бэкхёнаа би дэндүү айж байна" Жона арай ядан амьсгаа авсаар хэллээ.

Бэкхён ч бас айж байсан хэдий ч эр хүн шиг байх ёстой гэдгийг сайн мэдэж байв.Тэрээр Жонаг чанга гэгч нь тэврэн "Бёни тэсээд гарна аа...чи минь битгий уйл!!"

Гэнэт өрөөнөөс сувилагч гарч ирэн "Хүүхдийн аав байна уу?"

Бэкхён босон "Би байна"

"Хүүхэд ихээр цус алдсан болохоор эцгээс нь цус сэлбэх хэрэгтэй байна" хэмээн сувилагч хэллээ.

Бэкхён Жонагийн гарнаас барин "Би яваад ирье,хүлээж байгаарай за юу?"

Жона толгой дохиход Бэкхён түүний духан дээр үнсээд цааш сувилагчыг даган явлаа.

Хэдэн цаг өнгөрсөн ч Бэкхён одоо болтол ирсэнгүй.Бёнигийн төрсөн эх болоод Жона хоёр өрөөний гадна чимээгүй суух аж.

"Бэкхёнд чамд үнэхээр хайртай бололтой" гэх Бёнигийн төрсөн ээжийнх нь хоолой түрүүлэн хонгилоор цуурайтлаа.

Харин Жона юу ч дуугарсангүй.Бэкхёны экс эхнэртэй түүний тухай ярилцана гэдэш хачин санагдаж байв.

"Чи яг одоо намайг үнэхээр үзэн ядаж байгаа байх...би ч тэднийг орхисондоо өөрийгөө үзэн ядаж байна...тэдэнд чам шиг эмэгтэй учирдаг азтай юм аа" өнөөх эмэгтэй үл ялиг инээмсэглэн хэллээ.

"Яагаад тэднийг орхисон юм?" Жонагийн түүнтэй ярьсан анхны удаа энэ байлаа.Бёнигийн ээж тийм ч муу эмэгтэй биш байтал тэр яагаад хүүхдээ хаясан юм бол? Энэ бүхний цаана ямар нэг учир байж л таарна,үгүй гэж үү?

"Чамд ямар нэг учир байсан л байж таарна" Жона түүн рүү хурц гэгч нь харан хэллээ.

"Тийм ээ,надад шалтгаан байсан"

"Чи одоо ч Бэкхёнд хайртай юу?" Жона дахин ийнхүү асуулаа.

"Хэрвээ Бэкхён чамд хайртай байгаагүй бол би тийм гэж хэлэх байсан юм"

Энэ үгнээс хойш хэн ч дахин дуугарсангүй.Удалгүй Бэкхён эмчтэй цуг ирэх нь тэр.

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Wo Geschichten leben. Entdecke jetzt