6-р хэсэг

4.9K 368 41
                                    

Би өглөөний цай бэлдэж тавиад Бёнигийн нүүр гарыг угаагаад хоолны  ширээнд суулгаж үлдээгээд Бэкхёныг шартсан байх гэж бодоод аяга ус аваад  өрөөнийх нь хаалгийг гурав тогшоод дотогш яван орлоо.Өрөөгөөр дүүрэн  үнэртэй ус бас Бэкхёны архины үнэр хан хийх бөгөөд би чимээгүй орны  хажууд очиход тэрээр өрөөнийхөө хаана ч алга байлаа.Өрөө ямар ч чимээ  аниргүй байх бөгөөд би түүний хаана байгаа эсэхэд эргэлзэж байв.Эргээд  гарах гэхэд нүдний буланд орны хажууд байрлах шүүгээн дээр нэгэн  эмэгтэйн зураг байлаа.Хэний зураг гэдгийг мэдэх хүсэлгүй байсан атлаа  гар минь өөрийн эрхгүй зургийг барин авах нь тэр.Үзэсгэлэнтэй юм...яг л  Бёни байна шүү дээ,маш адилхан.Гэнэт хэн нэгний хоолой гаран хажуу тийш  харвал Бэкхён хөмсөг зангидан угаалгийн өрөөнийхөө үүдэнд зогсож байлаа.

Бэкхён:  наад зургаа яг одоо тавиад эндээс зайл гэж хэлэх түүний өнгө аяс биеийг  минь хүйт даалгаж,намайг айлгаж орхилоо.Гар минь өөрийн эрхгүй  чичрэн,удаанаар тэр зургийг доош тавиад өрөөнөөс нь гүйн гарлаа.Бурхан  минь,айсандаа болоод зүрх,гар хоёр салганаж чичрээд байна.Түүний над руу  харах харц,хэлсэн тэр үгс аймшигтай байсан.Би гал тогоонд очиход Бёни  чимээгүйхэн доошоо харан сууж байв.

Би Бёни руу инээмсэглэн: Бёни аавыгаа гарч ирэхээр хоолоо идэцгээе

Бёни  гунигтайхан толгой дохилоо.Шөнийн хэлсэн Бэкхёны үгнээс болоод Бёни маш  их эмзэглэж байгаа мэдэгдэж байлаа.Би түүнтэй хамт унтаж,шөнөжин аав нь  үзэн яддаггүй ээ,өөр хүн хэлсэн гэх мэтээр хэлсэн ч тэр миний үгэнд  итгээгүй аятай.

Удалгүй Бэкхён гарч ирэн ширээнд суугаад хажуудаа суух Бёниг үнсэх гэхэд тэрээр ширээнээс босон өрөө рүүгээ орох нь тэр.

Бэкхён араас нь харсаар: Бюн Бёни яаж байгаа юм? "орилох"

Бёни цаад өрөөнөөсөө: та надад дургүй,та миний аав биш "орилох"

Бэкхён  ширээнээсээ босон: энэ хүүхэд чинь гэж хэлээд босон өрөө рүү явах гэхэд  нь би гарнаас нь барин зогсоогоод: яагаад хүүхэд рүү орилоод байгаа  юм??

Бэкхён над руу харан гараа хүчтэй татаж аваад: энэ хүүхэд  чамтай танилцсанаас хойш маш олон зүйл сурж байна...чи цэцэрлэгийн багш  гээ биз дээ??? чи энэ хүүхдийг нь дураар нь байлгасаар одоо бүр намайг  хүн ч гэж тоохгүй байна "уурлах"

Би муухай  харан дооглон инээгээд: битгий инээд хүргээд бай...би энэ хүүхдийг  жаргалтай байлгах гэж л чамтай гэрээ тохиролцоо хийсэн болохоос муу хүн  болгох гээгүй бас муу хүн болгож байгаа нь чи...хайртай эмэгтэйгээ өөр  хүнд алдаад мартаж чадахгүй байгаа сэтгэлдээ хөтлөгдөж төрсөн хүүхдээ  үзэн ядаж байгаа-

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Where stories live. Discover now