3-р хэсэг

4.9K 391 29
                                    

Би цагдаа руу харан: би багш хүн...Бюн Бёни бол миний цэцэрлэгийн  хүүхэд,эцэг эх нь авахгүй байсан болохоор л би гэр рүүгээ авж  явсан...тэгээд ч хэн ингэж гомдол гаргасан юм

Цагдаа: Бюн Бэкхён хүүхдийн аав

Би: тэгвэл намайг тэр хүн-

?: ээжээ хэмээн жоохон хүүхдийн хоолой гарахад би эргэн харвал Бёни над руу гүйн ирээд тэвэрлээ.

Би Бёни руу инээмсэглэн: зүгээр үү?

Бёни толгой дохин: ммм

?:  Бюн Бёни хэнийг ээжээ гээд байгаа юм? хэмээх залуугийн хоолойг сонсоод  эргэн харвал танидаг царай,бүр миний уурыг хөдөлгөж чадсан залуу зогсож  байлаа.Бүдүүлэг,харанхуй,соёлгүй залуу-хүлээгээрэй энэ хүн Бёнигийн аав  гэсэн үг үү? тийм ээ миний санах гээд байсан зүйл энэ Бюн Бэкхён бол  миний зуучлалаар танилцах гэж очоод чадуулдаг хүн.

Бэкхён нүд нь  томрон: чи...хөөх чи нөгөө бүдүүлэг эмэгтэй байх чинь...ганц удаа  уулзсан биш миний эхнэр болоод хүүхдийн минь ээж болох гэж байх шив

Би: би бол Ким Жона,Бёнигийн цэцэрлэгийн багш...эхлээд надад хариуцлага тооцох гэж байгаа бол миний илүү цагийн мөнгийг өг

Бэкхён гайхан: юун илүү цагийн цалин?

Би:  хүүхдээ аваагүй болохоор би гэрээрээ хүүхдийг чинь харсан,энэ л илүү  цагийн мөнгө бас эхлээд хүүхдийн эцэг юм бол хүүхдээ цагт аваад сурчаад  надтай яриарай "цагдаа руу харах" одоо учрыг нь олсон уу? тэгвэл би  ингээд явлаа гэж хэлээд суудлаас босон Бёнид баяртай гэж хэлээд  цагдаагийн газраас гаран явлаа.Аааххх цэнгэг агаар минь,үнэхээр бачимдаж  үхэх нь ээ.Харах царайны хүүхэмсэг нь мэдэгдэж байсан,яаж тийм хүн  Бёнигийн аав байж чаддаг байна аа,улам л Бёниг өрөвдөж байна шүү.

-Бэкхёны талаас-

Яаж  ийм эмэгтэй цэцэрлэгийн багш байдаг байна аа.Ямар ч соёлгүй,бүдүүлэг  эмэгтэй.Цагдаад ямар ч хэрэгсэхгүй болгож хаагаад Бёнигийн гарнаас  хөтөлсөөр цагдаагийн газраас гаран машин руу суулаа.Хүү рүүгээ харвал  тэрээр хошуугаа унжуулан доошоо харан явах аж.

Би Бёни руу харан эргээд зам руу хараад: Бёни яасан бэ? ямар нэгэн юм болоо юу?

Бёни над руу харан: би ээжтэй хамт баймаар байна

Ааааш тэр муу хүүхэн,хүүхдэд юу гээд хэлчихсэн юм бэ?

Би: ээж гэж? тэр хүүхэн-багш чинь уу?

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Onde histórias criam vida. Descubra agora