18-р хэсэг

4.5K 359 28
                                    

-Гэгээ-

Би Бэкхёны гарнаас хөтлөсөөр бид Бёнигийн өрөө рүү явж байлаа.Бэкхён одоохондоо надад юу болсоныг хэлэлгүй бид дээврээс бууж ирсэн юм.Өрөө рүү ойртох тусам зүрхний минь цохилт хурдсах бөгөөд айдас бүхэл биеийг минь бүрхэж байлаа.Би яг л удахгүй галзуурах гэж байгаа юм шиг санагдаад байна.Хэдий айж байсан ч би түүнийхээ гарнаас хөтлөөд ямар ч зүйлтэй нүүр тулахдаа бэлэн байна.

Бид эмчийн урд ирэн би хөл рүүгээ харан Бэкхёны гарнаас чангаар атгахад Бэкхён над руу харан зөөлөн инээмсэглэх нь тэр.Тэр юунд инээмсэглээд байгаа юм бэ? би айж байхад чинь.

Эмч биднийг хараад "Ноён хатагтай Бюн,бид хүүд чинь донор олсон" гэхэд тэнгэр цэлмэх шиг л болон дотор хуралдаж байсан бүх зүйл хормын дотор алга болох нь тэр.Би дээшээ эмч рүү хачин гэгч нь инээмсэглээд Бэкхён руу харахад тэр аль хэдийн намайг ширтэн инээмсэглэж байв.

Бэкхён эргэн эмч рүү хараад "Хэзээ хагалгаанд орох вэ?"

"Хугацаа богино үлдсэн тул цагийн дараа гэхэд оруулна аа" гэж хэлээд хажуугаар минь зөрөн явлаа.Би одоо л тайвширан гүнзгий амьсгаа авахтайгаа болов.Гэнэт Бэкхёны гар бэлхүүсээр минь ороон намайг цээжиндээ наалаа.

"Бид одоо Бёнитэйгээ сайхан амьдрана аа"

Би инээмсэглэн Бэкхёны үнэрийг үнэрлээд "Хммм би чамд хайртай бас чамд итгэдэг шүү"

Бэкхёны тэврэлт чангаран "Баярлалаа эхнэр минь.Би ч бас чамд хайртай.Удахгүй гэрлэлтээ жинхэнэ бас албан ёсоор баталгаажуулах хэрэгтэй юм байна даа"

Бид Бёниг хагалгаанд оруулан өөрсдөө хагалгааны өрөөний гадна сууж байлаа.Бид нэгнийхээ гарнаас барин,Бэкхён намайг энгэртээ чангаас чанга тэврэн суух аж.Одоо Бёниг эрүүл саруул болоод инээмсэглэж байхыг нь харах л үлдлээ.

Би Бэкхён рүү хараад "Чи минь чадах бүхнээ хийсэн за юу? тэгэхээр тайвшир"

Бэкхён толгой дохисон ч түүний инээмсэглэлийн цаана гуниг мөн санаа зовнил илт харагдаж байлаа.Би түүнд хэлсэн үгэндээ санаа зовнин,Бэкхёныг тайвшруулах гэж хичээж байлаа.Зүрх шилжүүлэх хүнд мэс ажилбар учир хэдэн цаг үргэжлэхийг мэдэхгүй юм.

Нэгэн сувилагч биднийг зүглэн ирээд "Бюн Бэкхён мөн үү?"

Бэкхён толгой дохин "Тийм байна"

"Нэг эмэгтэй энийг танд өгөөрэй гэсэн юм аа" гэж хэлээд цаастай захидал өгөх ажээ.Эмэгтэй? Бэкхёны амьдралд надаас өөр...Бёнигийн ээж үү? гэхдээ Бёнигийн ээж яагаад захиа өгнө гэж бас өөрөө хаана байна?

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Où les histoires vivent. Découvrez maintenant