16-р хэсэг

4.8K 377 41
                                    

-Гэгээ-

Бүсгүй болоод залуугийн зүрх галзуу мэт цохилож байлаа.Бүсгүй бурханд залбиран суух бол залуу өөрийгөө харан зүхэн явах аж.Тэд машинаар хамгийн дээд хурдаараа Сөүлийн төв эмнэлэг рүү яаран хурдлана.Жона шууд л машинаас буун шууд л түргэний тасаг руу явлаа.

"Уучлаарай,4 настай Бюн Бёни гэх хүүхэд хаана байгаа бол??"

Сувилагч түүн рүү харан "Гурван давхрын булангийн хагалгааны өрөөнд яг одоо хагалгаатай байгаа" энэ үгийг сонссон Жонад асар их хүнд өгөх нь тэр.Бэкхён нүүрээ даран төрсөн эхэд нь өгөх хэрэггүй байсан юм хэмээн харамсах ажээ.Жона мөн л хурдхан шиг сувилагчийн заасан хагалгааны өрөө рүү гүйлээ.Өрөөний гадна ирэхэд Бёнигийн төрсөн эх нь болох хүн сууж байх ажээ.

Жона хажууд нь очин зогсоод "Төрсөн эх нь биз дээ? яаж хүүхдийг ганц хоног харч чадахгүй байж цаашдаа өөр дээрээ авч амьдрах гэсэн юм? Хүүхдийг яаж харсан болохоор машины осолд ороод энд "хагалгааны өрөө рүү заах" хэвтэж байгаа юм?" хэмээх хоолой нь улам чангаран эмнэлэгийн хонгилоор явах хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.

Бүсгүй Жонагийн орилох дуунд зүгээр л чимээгүй суун уйлах аж.Бэкхён Жонагийн гарнаас татан сандал дээр суулгаад өрөө хажууд нь гараараа нүүрээ даран суулаа.Бэкхёны том гар нүүрийг халхлаж байсан ч хацрыг нь даган урсах нулимсыг нь халхлаж чадсангүй.Хэн ч дуугарахгүй байсаны эцэст хагалгаа дууссан бололтой эмч гарч ирлээ.

Бэкхён хамгийн түрүүнд босон "Би хүүхдийн аав нь байгаа юм.Хүү минь яаж байна?"

"Хавирга болоод тархиндаа гэмтэл авсан байсан.Бие нь бүрэн төлжөөгүй хүүхэд болохоор хагалгаа хийхэд их хүнд байлаа.Гэхдээ хүүхэд аврагдсан ч бас эдгэх гэж эсвэл сэрэх гэж удах байх" эмч ийнхүү хөнгөн гунигтай хэлээд цааш явах нь тэр.

"Бурхан минь,баярлалаа" Жона одоо л тайвшран амьсгаа авахтайгаа боллоо.Гэсэн ч сэтгэл нь тайван бус хэвээр байв.Удалгүй Бёни хагалгааны өрөөнөөс гарч ирэн энгийн өрөөнд орж ирлээ.Амьсгалын аппарат залгаж нүүр нь хөхөртсөн бяцхан хүүг харахад хэн хүний сэтгэл эмзэглэмээр...Жона Бёнигийн гарыг атган бурханд залбирах зуур Бэкхён болоод Бёнигийн төрсөн эх нар өрөөний гадна сууж байв.

Бэкхён босон цонхоор хараад "Юу болсоныг хэл"

Бүсгүй чимээгүйхэн мэгшсээр "Бёни манай гэрт очоод хоол идээд хүүхэлдэй үзэж байгаад орой болоход тэр надаас хэзээ гэртээ харихыг асуусан юм.Би түүнд аль болох зөөлнөөр надтай цуг амьдрана гэж хэлсэн ч тэр Ким Жонатай амьдармаар байна гэж хэлээд уйлсан.Би түүнийг аргадах гэж зөндөө үзсэний эцэст тэр унтчихсан.Гэхдээ өглөө нь босож ирэхэд Бёни хажууд байхгүй үүдээр гараад гүйж байсан юм.Би шууд л араас нь гүйсэн ч аль хэдийн оройтчихсон Бёни...Бёни газарт хэвтэж байсан" хэмээн улам ихээр уйлж эхлэх нь тэр.

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Where stories live. Discover now