2-р хэсэг

5K 383 32
                                    

Нэгэн залуу тансаг орон сууцны 20 давхарт гарч ирэн кодоо хийсээр дотогш орлоо.Дотогш ороход нэгэн бяцхан хүү гүйж ирсэн нь Бёни байв.

Бёни: ааваа

Залуу хүүгээ тэврэн дээш өргөн духан дээр нь үнсээд: миний хүү...өнөөдөр ямар байсан?

Бёни: би ээжтэй болсон "баярлах"

Залуу: ээж?

Чанёол: Бюн Бэкхён ямар орой ирдэг юм?

Бэкхён хүүхдээ доош буулган Чанёол руу харан: ажилтай байсан юм аа

Чанёол: энэ гэрт чинь эрэгтэй хүн дутагдаад байна,хүүхэд ч аавтайгаа цагийг өнгөрөөч чадахгүй байна

Бэкхён Чанёол руу сонин харцаар харан: чи ямар миний эхнэр биш дээ...одоо яв

Чанёол муухай царайлан: би угаасаа явах гэж байна,хоол хийгээд гэрийг чинь цэвэрлэчихсэн байгаа шүү гэж хэлээд Бёнигийн духан дээр үнсээд гар далласаар явлаа.Бэкхён өрөөндөө хувцасаа солин зогсоход Бёни орж ирлээ.

Бэкхён инээмсэглэн: миний хүү хоолоо идсэн үү?

Бёни: Чанёол авга ахтай идсэн

Бэкхён хувцасаа сольж дуусаад хүүгээ хөтөлсөөр гал тогоонд орж ирэн суулаа.Ширээн дээр хоол аягалан тависан байх бөгөөд саяхан хийсэн эсвэл халаасан бололтой халуун хэвээрэй байв.Бэкхён суун идэж эхлэхэд Бёни түүний урдаас харан суулаа.Тэд үргэлж ингэдэг нэгнээхээ өөдөөс харан суугаад хоол идэн,ярилцана.Энэ л үе тэдний ярилцах боломжтой үе байдаг юм учир нь Бэкхён бусад цагаар тийм ч завтай байдаггүй билээ.

Бёни: ааваа...манай цэцэрлэгийн шинэ багш үнэхээр хөөрхөн

Бэкхён хоолоо идсээр инээмсэглэн: шинэ багштай болсон юм уу?

Бёни толгой дохин: тэр багш миний ээж болно гэсэн

Бэкхён гайхан нүд нь томроод: юу? чи ээжгүй гэдгээ хэлчихсэн юм уу?

Бёни толгой дохин: ааваа та тэр багшийг эхнэрээ болгоод хамт амьдарч болохгүй юм уу?

Бэкхён хоолондоо хахах шахан ус аван уугаад: Бюн Бёни "хүүхэд рүүгээ харах" аав нь чамайг ээжгүй гунигладаг гэдгийг мэднэ ээ гэхдээ ээжтэй болно гэдэг тийм ч амархан зүйл биш за юу? "инээмсэглэх" миний хүү яагаад ээжээ болгохыг хүссэн юм?

Бёни: тэр багш их хөөрхөн,гоё инээмсэглэдэг,сайхан сэтгэлтэй

Бэкхён хоолоо идэж дуусаад аяга тавгаа угаалтуур руу хийгээд: за одоо унтах цаг боллоо Бёни

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Where stories live. Discover now