7-р хэсэг

5.3K 374 42
                                    

?: танд аль даашинзыг өмсөж үзэх үү?

Урд минь барин зогсох хоёр  цагаан даашинзыг би ширтэнэ зогсоно.Тэд хоёул үнэхээр үзэсгэлэнтэй  даашинз гэхдээ Бэкхён бид хоёр Бёнигийн төлөө зохиомол хурим гэхэд  дэндүү үнэтэй даашинз байлаа.

Би шүлсээ залгин Бэкхён руу  удаанаар харвал тэр элгээ тэврэн над руу харан сууж байлаа.Бид Бёнитэй  хамт гэр бүлээрээ эсвэл хуурамч гэр бүл гэх үү бид хамтдаа миний хуримын  даашинзыг авахаар ирсэн нь энэ юм.

Би шүлсээ залгин: Бюн Б.Бэкхёнаа "уруулаа хазах" энэ арай үнэтэй биш үү?

Бэкхён: хэдий жүж-"Бёни руу харах" зүгээр ээ,би наад даашинз мэтийг чинь төлчихөж чадна,би өндөр албан тушаал хашдаг юм шүү

Би инээмсэглэнх аядан: ойлголлоо

Би уруу жимийсээр: хоёуланг нь өмсөж үзье гэж хэлээд үйлчлэгчийг дагуулан хувцас солих өрөө рүү орлоо.

Үйлчлэгч: та үнэхээр азтай бүсгүй юм аа...ийм хөөрхөн хүү бас царайлаг нөхөртэй

Би худал инээн: аан тийм ээ баярлалаа

Би  эхний даашинзыг өмсөж үзээд толинд харвал би биш юм шиг л санагдаж  байв.Эмэгтэй хүн бүр л энэ хуримын даашинзыг өмсөж,хайртай хүнийхээ  гарнаас атгаад үүрд хамт байхаар тангараг өргөдөг харин миний хувьд би  хэзээ ч хэн нэгэн хүүхдийн төлөө хуурамчаар хурим хийж байгаадаа одоо ч  итгэхгүй байна.Гэхдээ бүх зүйл хуурамч болохоор сэтгэл арай л дээр  байна.

Удалгүй хөшиг нээгдэн Бёни,Бэкхён хоёр харан сууж байлаа.

Бёни: вуаа ээжээ үнэхээр хөөрхөн байна "баярлах"

Би  инээмсэглэн: баярлалаа Бёни гэж хэлээд яагаад ч юм Бэкхёныг ямар нэгэн  зүйл хэлэх болов уу хэмээн түүн рүү харвал тэр зүгээр л элгээ тэвэрсээр  цоо ширтэж байв.Тийм ээ,би юу хүлээсэн юм бол оо? ааш муутай,бүдүүлэг  Бюн Бэкхёнээс ямар сайхан үг гарна гэж хүлээсэн юм бол,өөрийгөө өрөвдөж  байх чинь ээ.

Би: таалагдахгүй бол өөр-

Бэкхён гэнэт: зүгээр ээ,ү.үзэсгэлэнтэй байна "ээрэх"

Ингээд хэлчих юман дээр юундаа ээрээд байгаа юм бол оо?

Би эргэж харан хувцасны өрөө рүү орон хувцасаа өмсөн гарч ирээд: энийг авья

Үйлчлэгч: за

...

Бид  яг одоо Сөүлээс зайд байрлах нэгэн сүмд ирсэн байлаа.Нэгэнт л жүжиг  болохоор зочид буудалд хийсэний хэрэггүй байх гэж бодоод сүмд хийхээр  болсон юм.Би яг одоо хуримын даашинз өмсөөд зогсож байна,яагаад ч юм  сандраад байх юм.

♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"Wo Geschichten leben. Entdecke jetzt