Би хий хоосон цагаан тааз ширтэн хэвтэнэ.Дэлхий эргэдэгээрээ эргэж,дахин нэг шинэ өглөө ирлээ.Өчигдөр юу болсон талаар дахин санах гэж толгойгоо гашилгаж байв.Тэр эмэгтэй...тэр эмэгтэй ирсэн.Миний нүдний өмнө яг л Бёни түүнд 9 сар тээгдэж төрсөн гэдгийг илтгэх шиг үнэхээр усны дусал мэт адилхан эмэгтэй.Бёни руу зөөлөн гэгч нь харан инээмсэглэн тэр дүр төрх үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан.Намайг гайхшруулсан зүйл ганц энүүгээр дуусаагүй юм.Тэр эмэгтэйн гэрт ирсэн зорилго...Бёниг авч явах байсан.Тэр Бёнитэй 3 хоногийг өнгөрүүлэхийг хүссэн юм байна лээ.Хэдий би Бёниг харамлаж байсан ч төрсөн эх нь үрээ авья гэж байхад би эсэргүйцэх эрхтэй хүн биш.Албан ёсоор Бёнигийн ээж болж Бэкхёны гэргий болсон ч хүн биш.Би...зүгээр л хэн ч биш.Тэр эмэгтэй хэн юм бэ? тэр төрсөн хүүхдээ бас хайртай хүнээ орхиод өөр хүн рүү явчихаад одоо яагаад гэнэт гарч ирсэн юм бэ? үнэхээр муу эмэгтэй...Бёнид санаа зовсон сэтгэл минь дотроос минь намайг тарчлааж байлаа.3 хоног явахад нь би ингэж юм байгаа бол хэзээ нэгэн өдөр түүнээс салахдаа яах болж байна аа? би одоог хүртэл гайхаж байна.Яагаад тэр үед өсвөр насны хүүхэд шиг бодлогогүй загнин тийм шийдвэр гаргачихаад одоо ингэж зовж сууж байгаагаа гайхаж байна.Яг л тэр үед би биш,дотор минь өөр нэгэн орчихсон байсан эсвэл намайг ямар нэгэн далд хүч эзлэсэн байсан аятай.
Шөнөжин огтхон ч зурам хийлгүй өглөөг угтсан болохоор хамаг бие хөшсөн байлаа.Удаанаар босон усанд орчихоод энэ гэрт Бёни байхгүй ч Бэкхён гэх хүн байгаа болохоор хоол хийхээр гал тогоо руугаа явлаа.Тэр өчигдөр Бёни болоод түүний ээжийг нь хүргэж өгөөд ирж хоносон юм.Би түүнийг яагаад тэдэнтэй яваагүйг нь гайхаж л байна.Хамгийн ихээр хамт байхыг хүссэн хүн нь Бэкхён шүү дээ.Гэтэл хөргөгчинд хоол хийчих хүнс алга байлаа.Гал тогооны цонхоор харвал гадаа тэнгэр бүрэнхий,бороо орж байлаа.Цонхоо үл ялиг нээхдээ борооны үнэр үнэрлэн,шууд л гарах хүсэл төрөв.Өрөө рүүгээ гүйн хувцасаа өмсөөд зах руу явлаа.Гадаа гарахад тийм ч ширүүн биш,зөөлөн бороо шивэрч байв.Би шүхэргүй гарч ирсэн,яагаад ч юм бороонд нормоор санагдаад байсан юм.Зөөлөн бороо нүүрэн дээр минь туслахыг мэдэрсээр зах дээр ирлээ.Би тийм ч их норсонгүй.Том захаар хэд хэд тойрон хүнсээ цуглуулж дуусахад хоёр тор дүүрэн юм болсон байв.Тортой зүйл барин гарахад шууд л гар чилэн доош уналаа.Үнэхээр хүнд байна...бас би нэг зүйлийг мартчихаж.Би чинь жирэмсэн шүү дээ.Жирэмсэн гэдгээ мартан хүнд зүйл өргөх гэж байсан өөрийгөө зүхээд барсангүй.
YOU ARE READING
♥Надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ♥ "COMPLETE"
Fanfiction"Багшаа та надтай гэрлэ эсвэл аавтай минь гэрлэ" ... "Ааваа би багштай гэрлэмээр байна эсвэл та гэрлэ"
