| 02 |

2.5K 252 1
                                    

--Багш нарын өрөөнд--

Ангийн багш болон, сургуулийн менежерийн урд Юнги бид хоёр аймшигтай царайлчихсан сууж байв. Юнгигийн нэг чих нь улайгаад шүдний ором гарчихсан, хамар нь хөхрөөд дээрээс нь наалт наачихсан, харин хажууд нь би арзайсан шүүр шиг үстэй, дух нь улаан болчихсон гэмшиж байгаа бололтой доошоо харан сууж байлаа.

Багш "та хоёр чинь.... Ахх бүр хэлэх ч үг олдохгүй нь. Энэ хэддэх удаа нь вэ? Өмнөх хэргүүдийг чинь одоо дахиж давтаад хэрэггүй байлгүй. Эцэг эхтэй чинь ярьсан удахгүй ирнэ" гэхэд нь Юнги бид хоёр нэгэн зэрэг "ЮУ??!!"

***

Юнгиг ангидаа орж ирэхэд Хусог Жимин хоёр түүн дээр очтол Жимин "наад нүүр чинь яачихаа вэ? Бас чих чинь.."

Юнги тэр хоёр луу харалгүйгээр өмднийхөө халаасанд гараа хийн суудалдаа суугаад "яагаачгүй ээ" гэтэл Хусог Жиминий гар луу зөөлөн нудраад "Иранд зодуулчихсан юм аа" гэхэд Жиминий нүд нь томрон "И-Иран? Манай ангийн уу?" гэтэл Юнги Хусог руу муухай харснаа "амаа тат би зодуулаагүй"

Хусог "тэгээд яасан гэх юм? Зүгээр явж байгаад наад чих чинь Ираны аманд орчихсон юм уу?"

Юнги "тиймээ тэгчихсэн" гэж хэлснээ урагшаа харлаа. Тэгээд "муу жижигхэн чөтгөр" гэсээр амандаа бувтнав.

***

Завсарлагаанаар цайны газарт  Сүёонтой хамт юм идээд сууж байтал Сүёон "нээрээ Согжин та хоёр юу болж байна даа?"

Би "яг л байдгаараа. Өглөө мэндэлснээс хойш ирж уулзсангүй"

Сүёон "чи тэгээд сэтгэлээ илчлэхгүй юм уу? Больчихсон юм уу? Буугаад өгчихсөн үү?"

Би "үгүй ээ! Гэхдээ мэдэхгүй. Зориг хүрэхгүй нь. Маргааш.."

Сүёон "маргааш?"

Би "үгүй ээ нөгөөдөр? Зза юу ч гэсэн энэ сар дуусахаас өмнө сэтгэлээ илчилж магадгүй"

Сүёон "магадгүй гэнэ шүү. Би лав энэ насандаа чамайг Жинд сэтгэлээ илчлэхийг чинь харж чадахгүй гэдгээ л мэдэж байна" гэхэд нь би хоолоо барин босоод "үгүй ээ би сэтгэлээ илчилнэ. Харж л байгаарай" гэчхээд эргэж хартал хэн нэгэнтэй мөргөлдчихөв. Түүнээс холдон дээш хартал энэ Согжин байлаа.

Согжин "өө Иран"

Би "Согжин?"

Согжин "аан нээрээ өглөө чамаас юм асуух гэж байгаад мартчихсан байна лээ. Амралтын өдөр завтай юу?"

Би "мэдээж. Яасан?"

Согжих "тэгвэл хагассайнд надтай хамт гарах уу? Үнэндээ чамаас зөвлөгөө маягийн юм авмаар байна лдаа. Надад чамаас өөр эмэгтэй найз байхгүй шүү дээ"

Би гайхсаар "тэгьеэ....тэгэлгүй яахав"

Согжин харин инээмсэглэн "за тэгвэл амралтын өдрөөр уулзацгаая. Хаана уулзахаа утсаар хэлнээ" гэж хэлснээ мөрөн дээр минь хальт гараа тавьчхаад яваад өгөв.

Би түүнийг явсны дараа тэвчиж байснаа гэнэт амаа дараад "бурханнн минь гэж, тэр намайг эмэгтэй гэж боддог юм байна"

Сүёон нээх тоохгүй байгаа шинжтэй суудлаасаа хоолоо идсээр "гэхдээ тэр чамайг эмэгтэй найз гэсэн"

Би "амаа татаа, тэр хамаагүй. Надад лав энэ яг болзоо шиг санагдаж байна"

Сүёон "гэхдээ би үүнийг болзоо гэж бодохгүй байгаа ч энэ яг л болзоонд урьж байгаа юм шиг байлаа"

Би "ааааааааааааа бурхан минь. Амралтын өдрөөр Жинтэй хоёулахнаа. Би баярласандаа үхэхнэээ.." гэсээр үсэрч дэвхцсээр цайны газрын үүдээр гартал хаалганы цаана хана налан зогсох Юнги ажиглан зогсож байлаа.

***

Хичээлийн дараа номын санд ганцаараа хэдэн цаг суусны эцэст номын сангаас гараад автобусны буудал руу алхлаа. Удалгүй автобус ирэн, автобусанд ороод хамгийн хойд талын суудалд дөнгөж суутал араас Юнги ороод ирэх нь тэр. Тэрээр хоосон суудалнуудын хажуугаар явж байснаа хажууд ирээд суучихав. Би түүн рүү муухай харсаар "тэрүүгээр дүүрэн хоосон суудал байна, харж байна уу?" гэсээр автобусан доторх хоосон суудлууд руу заатал Юнги "тиймээ харж байна"

Би "тэгээд? Тийшээ явж суугаач" гэтэл Юнги над руу харснаа "би энд суумаар байна" гэхэд нь би түүн рүү зөрүүлж хараад "миний хажууд уу?" гэтэл Юнги надаас харцаа салгаснаа "за юу гэж дээ. Зүгээр л энд"

Би "битгий надад ядаргаа удаад бай ойлгосон уу?" гэтэл Юнги чимээгүй болж, автобус хөдлөв. Бид хэсэг чимээгүй тэгж сууж явтал Юнги гэнэт ам нээлээ.

"хөөе У Иран"

Түүнийг гэнэт ингэж хэлэхэд нь би гайхан түүн рүү хартал тэрээр суудлын түшлэг налчихсан, доош хараад сууж байв.

"яасан?" гэтэл Юнги над руу харснаа "чи Жинд сайн юм уу?" гэх нь тэр.

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now