| 08 |

2.1K 182 2
                                    

Маргааш нь хичээл дээр хүрч ирээд ангидаа орон суутал дахиад л нөгөө ядаргаатай Юнги араас цохин "хөөе Иранаа"

Би "яаваа?"

Юнги "би Жинээс сонссон. Тэр Сүёонтой үнэхээр дотно болчихсон байна лээ. Сүёоны ярьсан юмнуудыг надад яриад байсан. Тэгээд тэр өнөөдөр ахтайгаа хамт дуурь үзнэ гэсэн"

Би Юнги рүү эргэж хараад "үнэхээр үү?"

Юнги "гэхдээ би чамд хэлсэн байхаа? та хоёр тохирохгүй ээ гэж. Эртхэн бууж өгөхгүй бол чи л шархлана шүү"

Би Юнги рүү ойртон "тэгэхээр Юнги юу гээч? Өнөөдөр ямар нэг юм хийх юм бол би чамайг өөрийн гараар ална шүү. За юу?" гэсээр худлаа инээтэл Юнги "чи ер нь наад хэл амаа жоохон бодож байгаач? Охин юм бол охин шиг л байх хэрэгтэй. Ийм юм чинь Согжин яаж чамайг тоохов дээ" гэхэд нь би хамгийн түрүүнд гарт баригдсан юмаараа шууд түүний толгой руу цохитол Юнги чанга гэгч нь орилсноо толгойгоо барин над руу харлаа.

Юнги "яаааяя!!! Бүр дээрээс нь ийм зодоонч шүү. Ядаж хүн зодохоо болиочдээ!"

Би "чи өөрөө зодуулах юм хийгээд байгаа биз дээ??"

Юнги "үнэн л юм хэлсэн шд, Согжин та хоёр угаасаа тэс өөр ертөнцийн хүмүүс"

Би "амаа тат үз. Чамтай хэрэлдэх хүсэл алга байгаа болохоор дахиж чамайг үг дуугарвал алаад цонхоор шидчихнэ шүү" гэж хэлээд урагшаа хартал ардаас Юнги "иймэрхүү охид цэрэгт явж ааш зангаа засвал таарна" гэх нь тэр. Түүнийг албаар надад сонсогдох гэж хэлсэнг нь мэдэж байгаа болохоор аль болох уурлаж, түүнийг зодчихгүйг хичээн урт амьсгаа авлаа.

***

Хичээлийн дараа гэртээ очиж хувцасаа сольчихоод Сүёонтой уулзахаар тохирсон газраа очлоо. Тэгээд яах гэж уулзсан билээдээ, дууриа үзэхээр танхимдаа ороод удаачгүй байдал өөрийн мэдэлгүй л унтаад өгчихөв. Дууссаны дараа Сүёон намайг сэрээн хамтдаа гарлаа.

Сүёон "гэхдээ чи эхлээд талдаа ч ороогүй байхад тэгээд унтчихдаг нь яаж байгаа юм?"

Би "тэрийг би шийдэх юм уу? Цаанаасаа л унтчихсан юм чинь"

Бид хоёрыг дөнгөж гарч ирээд ярилцаад зогсож байтал ардаас "Иран?" гэх нь сонсогдов. Эргэж хартал Согжин инээчихсэн зогсож байлаа.

Би "өө Согжин?"

Согжин "та хоёр..." гээд танхимийн хаалга руу заатал Сүёон "тиймээ"

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now