| 16 |

1.9K 202 11
                                    

Амласнаараа хичээл тараад Жонгүгтэй хамт гадуур гарлаа. Юнгид санаа зовж байсан ч Жимин түүнтэй хамт хононо гээд гэр лүү нь хамт харьцгаав. Харин одоо Жонгүг бид хоёр оройжин гадуур явсан учир түрүүхэн л нэг юм гэртээ орж ирэн, зочны өрөөний буйдан дээр кино үзэн сууна.

Жонгүг "би 4 дэх өдөр явахаар болчихсон"

Би "юу, тийм хурдан уу?"

Жонгүг "тиймээ. Нөгөөдөр аав ээж хоёр ирэх байх. Тэгээд явах хүртлээ тэдэнтэй хамт байна"

Би "яахвээ, чамайг явуулмааргүй байдаг"

Жонгүг "би жил болгон ирж байна гэсэн шдээ. Хэдхэн сар л уулзахгүй байна байх"

Би "тэгсэн ч гэсэн"

Жонгүг "зза би явж унтлаа шүү" гээд духан дээр үнсчихээд өрөө рүүгээ яваад өгөв. Яагаад ч юм Жонгүгийг духан дээр үнсэхээр дургүй хүрээд байх юм. Надаас ах юм шиг санагдаад байдаг.. Жоохон юм байж

***

Өдөр хоног маш хурдан өнгөрч, эцэст нь Жонгүг явахаар болов. Түүний аав ээж болон хэдэн найзууд нь бас ээж бид хоёр түүнийг гаргаж өгөхөөр онгоцны буудал дээр ирцгээсэн байлаа. Би түүнийг бараг 10 секунд орчим тэвэрснийхээ дараа холдоод "амралт болгоноороо ирж байгаарай"

Жонгүг "мэдээж"

Ээж болон Жонгүгийн эцэг эх биднийг ямар дотныг ярилцана. Жонгүг явахынхаа өмнө намайг дахиад нэг тэвэрчихээд, инээмсэглэсээр гараа даллан явлаа. Тэр яваад удаачгүй байхад би хэдийн санаад эхэлчихлээ.

***

Өрөөндөө хийх юмгүй хэвтэж байтал утсанд зурвас ирэв.

GeniusD💥:
Хөөе хэлэх юм байна, танай гэрийн цаахан байдаг кафед хүрээд ир.

Дандаа л өөрийнхөө дураар аашилж байх юмаа? Юугаа хэлэх гээд байдаг байнаа..

Амандаа үглэсээр орноос босон хамгийн түрүүнд тааралдсан хувцсаа авч өмсөөд өрөөнөөсөө гарлаа.

Кафед орж ирэн Юнгиг хайтал цонхны дэргэдэх ширээнд сууж байхыг харан,  алхсаар урд нь очиж суугаад "юу хэлэх гэсэн юм?"

Юнги "эхлээд хоёулаа кофе авч ууя. Чи юу уух юм?"

Би "юу ч яахав" гэтэл Юнги "заза" гэж хэлээд хоёр латте авав.

Юнги "гэснээс гадаа хүйтэрч байна шүү тиймээ? Анхны цас хэзээ орох бол? 11 сар болчихоод байхад орохгүй юм"

unexpected relationship | yoongi ✓Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ