| 05 |

2.3K 233 6
                                    

Согжин бид хоёр хоорондоо үг дуугаралгүй чимээгүй алхацгаана. Дээрээс нь гадаа харанхуй болчихсон байгааг ч хэлэх үү, ойр орчимд ямар ч чимээ байхгүй байгаа нь улам л эвгүй санагдаж байлаа. Зүгээр л Согжинтой хоёулхнаа ийм орчинд, ингэж алхах эвгүй байна. Үнэхээр эвгүй юм..

Удалгүй Согжин ярьж эхэлснээр ашгүй нэг юм энэ эвгүй орчныг эвдэв.

Согжин "маргааш уулзахаа мэдэж байгаа биз дээ?"

Би "т-тиймээ. Мэдэж байна"

Согжин "нээрээ би хаанаа уулзахаа хэлчхээд хэдээс уулзахаа хэлээгүй юм байна тийм үү?"

Би "н-нээрээ тийм.. Тийм шүү"

Согжин "хэдээс уулзах уу?"

Би "н-нөгөө.. Мэдэхгүй юмаа, чамд хэдээс байвал зүгээр юм?" гэтэл Согжин над руу харан инээмсэглэснээ "харин чамд?" гэхэд нь би тэр чигтээ гацчихав. Гэтэл Согжин хэсэг харж байснаа "чи...зүгээр үү?" гэхэд нь би түүнийг ширтэж байснаа гэнэт санаад нүдээ цавчлан урагш хараад "т-тиймээ. Би зүгээр байна. Тун зүгээр"

Согжин "надад тэгж санагдахгүй л байна шүү. Гэхдээ чи гацаа биш биздээ?

Би "а-айн? Өө үгүй дээ үгүй. Би гацаа биш"

Согжин "гэхдээ чи ярьж байхдаа ядаж ганц үгийг нь гацаж хэлээд байх юм. Үнэхээр зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?"

Би "тиймээ би зүгээр байна. Бас би гацаж яриад байгаа юм уу? Би тийм биш шүү. Би зүгээр л.."

Бурхан минь юу л яриад байна даа. Өмнө нь зүгээр л байдаг байсан байж яагаад одоо заавал ингээд байгаа юм бэ?

Би "заза мэдэхгүй ээ. Үнэндээ би бага зэрэг зүгээр биш байх шиг байна" гэтэл Согжин инээх нь тэр. Би түүн рүү эхлээд гайхан харж, дараа нь санаа зовнисон янзтай "чамд инээдтэй байна уу? Би жаахан хачин санагдаж байна уу? Би ч үнэндээ жаахан хачин л даа.." гэтэл Согжин инээсэн хэвээр "зүгээр дээ. Жаахан хачин байсан ч зүгээр байна" гэх нь тэр. Хачин байсан ч...зүгээр ээ?

Согжинийг алхаж байсан газраа зогсоход нь бид манай гэрийн өмнө ирчихсэн байгааг мэдлээ. Согжин миний өөдөөс харж зогсоод "энэ танайх мөн биздээ? Өмнө нь нэг удаа Юнгигийнд ирж байхад тэр зааж өгч байсан юм"

Би "ааан.. Тийм байх нь"

Согжин "за тэгвэл ор доо"

Би толгой дохьсоор гэр лүүгээ орж байхдаа гэнэт санан Согжинийг дуудтал тэрээр явж байснаа буцаад эргэж харлаа.

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now