| 20 |

1.9K 198 10
                                    

Олон юм толгойд эргэлдээд байсан тул бүтэн өдөржингөө Юнгигээс зайлсхийв. Юнги үүнийг анзаарсан бололтой хойноос дуудснаа "над руу эргээд хардаа" гэхэд нь би юу ч болоогүй юм шиг эргэж хараад "я-яасан?"

Юнги "чи яагаад байгаа юм?"

Би "би... яасан гэж?"

Юнги "өдрөөс хойш сонин байх юм. Эмч дээр очсон уу? Бие чинь үнэхээр зүгээр юм уу?"

Би "тиймээ... зүгээр. Тун зүгээр"

Юнги "итгэлгүй л байна шүү. Чи үнэхээр өвдчихжээ"

Би "үгүй ээ. Үнэндээ олон юм бодоод л бага зэрэг стресстчихсэн юм. Тийм болохоор зүгээр" гэж хэлээд урагшаа харлаа.

"эсвэл надаас болсон юм уу?"

Юнгигийн хэлсэн үг намайг гацаачихав. Яагаад байгаа юмбэээ У Иран!

Юнги "Иранаа чи энэ удаа худлаа хэлж чадахгүй нь. Яасан юм? Юу болсон?" гэж хэлээд урагшлахад түүний нүүр миний хажууд ирсэн байв. Би гэнэт суудлаасаа босоод "юу гээч Юнги чи надтай битгий тэгж их ойртоод бай. Жоохон зайнаас харьцаж бай ойлгосон уу?" гэтэл Юнги үнэхээр гайхсан шинжтэй хойшоо сандлаа налан суугаад "заа. Одоо суу" гэхэд нь би суудалдаа буцан суулаа.

Юнги "чи үнэхээр яагаад байгаа юм бээ? Надаас болоод байгаа юм уу? Тийм үү?"

Би "нөгөө юу.., би чамд дараа хэлэх болохоор чи надтай хичээл тартал юм ярихгүй байж болох уу? Би юм бодох хэрэгтэй байна"

Юнги "тэгвэл яагаад байгаагаа хичээлийн дараа хэлэх юм уу?"

Би "мм тиймээ"

***

Хичээл таран хурдхан шиг Юнгид үзэгдэхгүйгээр ангиас гараад, гүйх шахам сургуулиас гарч иртэл Юнги намайг хүлээж байсан бололтой үүдэнд зогсож байх нь тэр.

Юнги "за тэгэхээр хоёулаа гэр хүртэл алхангаа ярилцаж болох юм" гэж хэлээд шууд л гарнаас сугадаад авахад нь би гараа зөөлөн аваад "гадаа хүйтэн байна шүү дээ. Хоёулаа дараа ярилцъяаа"

Юнги "чи үнэхээр яагаад байгаа юм? Надаас зайгаа барихаар шийдсэн юм уу? Хэрвээ чи хүсэж байвал би чамаас зайгаа барьж өгнө гэсэн шдээ"

Би "ү-үгүй ээ Юнги-" гэтэл тэр үгийг минь тасалснаа "намайг чамд сайн гэсэн болохоор чамд эвгүй байх шиг байна тийм үү? Тэгвэл үүнийгээ битгий тойруулж ойлгуулаад бай. Юу ч хэлэхгүй надаас дөлөөд байгаа чинь таалагдахгүй байна. Тийм болохоор чи хүсэхгүй байвал зүгээр л хэлчих"

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now