| 04 |

2.2K 224 1
                                    

Тамирын цаг дуусан, хувцсаа сольчихоод ангид орж иртэл Юнги хамраа боочихсон ёолоод сууж байлаа. Намайг ангид орж ирмэгц тэрээр над руу заан "яа У Иран!!" гэхэд нь би тоосон шинжгүй "яасан" гэчихээд суудалдаа суув.

Юнги "яасан?? Чи энэ нүүр хараач" гэхэд нь би эргэж хараад "минийх тэгээд зүгээр байна уу? Цус хүртэл гарсан шүү. Эрэгтэй юм байж ганц теннисний бөмбөг даачихгүй"

Юнги "ашшш. Би ер нь энэ сургуулийг амьд төгсөх юмуудаа"

Би "аз чинь таарвал"

***

Юнги сургуулийн коридороор явж байснаа Согжинийг олж хараад дуудахад нь Согжин ч түүнийг харсан бололтой хүрч ирээд "сайн уу? Юу болсон юм"

Юнги "юу ч бишдээ. Нөгөө чи Ираныг мэднэ биздээ?"

Согжин "И-Иран? Аан танай ангийн уу?"

Юнги "тиймээ. Гэснээс өнөөдөр кино үзэх үү?"

Согжин "юу вэ, гэнэт кино?"

Юнги "зүгээр л кино үзэцгээе. Ирантай гурвуулаа"

Согжин "бас гэнэт гурвуулаа болчихлоо. Гэхдээ би амралтын өдрөөр Ирантай уулзана ш-"

Юнги "яахавдээ хоёр өдөр хамт гадуур гарчихгүй юу" гээд явах гэж байснаа эргэж хараад "хичээл тараад явахгүй шүү хүлээж байгаарай" гээд Согжиний хариуг ч сонсолгүй гүйгээд явчих нь тэр.

Хичээлийн цаг дуусч хичээлүүдээ цэгцлээд зогсож байтал Юнги хажууд хүрч ирснээ "хичээл тараад завтай биздээ"

Би түүн рүү харалгүйгээр "яахнуу?" гэсээр цүнх рүүгээ хичээлээ хийж байтал Юнги "зүгээр л. Хамт кино үзэх үү гээд" гэхэд нь би гайхсаар Юнги рүү нүдээ томруулан хараад "айн? чамтай юу дааа?? Чи тоглоод байна уу?"

Юнги "тэгээд завтай юмуу, завгүй юм уу?"

Би "завгүй ээ"

Юнги "аан,, Согжин хамт явах байсан ч завгүй юу?"

Түүнийг ингэж хэлэхэд нь би гайхан Юнги рүү хараад "Согжин?"

Юнги "тиймээ. Тэгээд чи завгүй гэхээр хоёр эрэгтэй хүн хамт кино үзээд явж байвал эвгүй л харагдах байхдаа. Яахав би Согжинтой улам дотно болж болох л юм"

Би шууд Юнгиг сугадаж аваад "явцгаая" гэсээр хаалга руу чирлээ.

Бид хоёрыг сургуулиас гарч иртэл Согжин ч үүдэнд хүлээж байх нь тэр. Тэрээр бид хоёрыг харсан бололтой нааш хүрч ирээд "Юнгиг шууд тэгээд явчихсан болохоор хамт явахаас өөр арга байсангүй дээ" гэж хэлээд инээмсэглэв.

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now