| 15 |

1.9K 199 11
                                    

Өнөөдөр сургууль руугаа алхаж явахаар шийдэж, гэрээсээ арай эрт гарлаа. Тэгтэл сургууль руу явах замдаа Сүёонтой тааран, хамтдаа алхав.

Би "би чамд эрт гэрлэх юм шиг санагддаг уу? Бид нар дундаа ч юм уу.."

Сүёон "үгүй ээ. Чи гэрлэлт байтгуай үерхэлийг ч огт тоодоггүй юм шиг санагддаг. Гэхдээ чи үерхэж ч байгаагүй биздээ?"

Би "тиймдээ. Гэхдээ би 35 хүрээд л гэрлэмээр байна. Энэ хамгийн зөв нас тийм биздээ?"

Сүёон "арай оройтож магадгүй л юм. 30 байвал зүгээр юм бишүү?"

Би "хамаагүй ээ ер нь 30 гараад л. Юу ч гэсэн ойрын арван жилдээ би лав хайр дурлалтай орооцолдмооргүй байна" гэтэл гэнэт "чи орооцолдохыг хүссэн ч чамайг ороохгүй байлгүй" гэх Юнгигийн хоолой сонсогдов. Тэрээр хажууд зэрэгцэн алхахдаа "чи ядаж их сургуульд ороод ганц үерхээд үзчихээрэй дээ. 30 гарчихвал сүүлдээ хайран залуу нас гэж бодох байх шүү"

Би "хөгшин хүн шиг л ярих юмаа"

Сүёон "гэхдээ үнэн шүү Иран. Ер нь ийм байгаа дээрээ их зугаацаж бай. Гадуур тэнэ. Нас яваад ирэхээр угаасаа тэгэх хүсэлгүй болчихдог гэсэн"

Тэгтэл Согжин хүрч ирэн Сүёоны мөрөөр тэврээд "амралтын өдрөөр бүгдээрээ нэг тийшээ зугаалах юм уу?"

Сүёон "сайхан санаа байна"

Би Согжин Сүёон хоёрын жаргалтай байгааг харан алхахдаа бага зэрэг атаархаж байлаа. Согжин түүний мөрөөр тэврэн, ярилцаж байгаа нь нэг талаараа атаархмаар ч юм шиг. Ер нь би л ганцаараа ийм уйтгартай амьдралтай юм уу?

Би "би Жонгүгтэй хамт гарна гээд амлачихсан. Тэр удахгүй Герман явах гэж байгаа"

Согжин "түүнтэй ч гэсэн хамт"

Сүёон "нээрээ тэгье. Олуулаа явбал гоё биздээ?" гэтэл гэнэт Юнги "гэхдээ түүнийг танихгүй биздээ? Яг нийлдгээрээ л явна гэвэл явъя. Жимин, Хусог хоёртой. Тэглээ ч Жонгүг бид нараас хоёр дүү. Дөнгөж 1-р анги"

Би "нас ямар хамаатай юм? Тэр яг л том хүн шиг байдаг. Бусанд байхад бид хоёр хамт суугаад шар айраг ууж байсан" гэхэд нөгөө гурав чинь байдгаараа нүдээ томруулан харах нь тэр.

Юнги "юу вэ? Чи уудаг юм уу?"

Би "хоёрхон удаа л.. Гэхдээ архи ууж байгаагүй шүү"

Юнги "өө за бүр хоёр удаа?"

Сүёон "чи надад хэлдэггүй олон нууцтай байх нь ээ? Бүр гомдчихлоо"

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now