| 17 |

1.8K 205 3
                                    

Юнги хүнд сайн байх нь. Бурхан минь итгэж чадахгүй нь ээ. Тэр хүйтэн, ширүүн залуу юу даа? Мөс шиг зүрхийг нь хайлуулж чадсан охиныг хэн гэдгийг нь мэдмээр санагдчихлаа.

Ангид орж иртэл Хусог хүзүүгээр тэвэрч аваад "сайн уу?" гэж хэлээд инээхэд нь би гайхан хачин харсаар "с-сайн. Юу болсон юм?"

Хусон инээсээр хэвээр "юу ч болоогүй ээ"

Би "чи ч жүжиглэхдээ муу юмаа"

Хусог намайг дагуулсаар суудал дээр минь суулган, өөрөө урд суугаад "өчигдөр Жимин Жин бид 3 Юнгигийнд хоносон гэдгийг мэдэж байгаа биздээ? Бид нэг тоглоом тоглоод хожигдсон нь асуултанд үнэнээрээ хариулах байсан юм. Тэгээд-" гэхэд нь би түүний үгийг таслаад "за тэгэхээр Хусогаа. Өчигдөр болсон бүх юмыг надад нэгд нэгэнгүй хэлээрэй. Надаас юм нууна гэж байхгүй шүү"

Хусог "би хэлж болох үгүйгээ мэдэхгүй байна л даа. Гэхдээ тэр гурав их олон юм нуудаг юм билээ. Дотроо хадгалдаг.."

Би "за зүгээр хэлээ"

Хусог "Жинийг Сүёонтой үерхэхээс өмнө хэнд сайн байсныг мэдэх үү?"

Би "би яаж мэдэх юм?" гэтэл Хусогийг үг хэлэхийн завдалгүй Юнги хүрч ирэн Хусогийн хүзүүг гараараа боогоод, цааш татсаар "өчигдрийн тухай хүнд хэлэхгүй гэж амлаа биздээ?" гэхэд нь хүзүүгээ боолгосон Хусог дуугарч ядсаар "у-уучлаарай"

Юнги "миний тухай өөр хүнд хэлвэл алчихна шүү" гэж хэлэхдээ тоглоомоор хэлсэн ч үнэхээр ширүүн сонсогдож байлаа.

Би босон Юнги Хусог хоёр дээр очоод "та хоёр юугаа нуугаад байгаа юм?"

Юнги "юу ч бишдээ мэдэх хэрэггүй"

Би "өчигдөр та нар юу юу ярьчихсан болоод ингэтлээ нууцлаад байгаа юм? Надаас удаан нууж чадахгүй шүү"

Юнги "тэр тухай дараа хэлье" гэж хэлээд хажуугаар зөрөөл явчхав.

***

"өчигдрийн тэдний бичсэн юмыг уншсан уу?"

Завсарлагаанаар цайны газарт Сүёонтой хамт хоол идэн сууж байхдаа ингэж хэлтэл Сүёон хоолоо идсээр нэг их тоохгүй байгаа шинжтэй "тиймээ"

Би "Юнги хүнд сайн болсон гэхээр хачин биш байна уу?"

Сүёон "тиймээ би ч бас гайхсан"

Би "эсвэл тоглоод байгаа юм болов уу? Өглөө Хусог Юнги хоёр надаас юм нуугаад байсан. Тэд нар үнэхээр хачин байна"

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now