| 14 |

1.9K 201 1
                                    

Хичээлдээ явах гээд үүдэнд зогсож байтал Жонгүг хүрч ирээд "маргааш хичээл чинь тараад, тэгээд амралтын хоёр өдөр гээд гурван өдөр хоёулаа хамт байя" гэхэд нь би мэдээж зөвшөөрөв. Түүнийг явна гэхээр дотор хоосорчих гээд байгаа юм шиг санагдах юм.

Би "чи өнөөдөр юу хийх юм?"

Жонгүг "гадуур. Би тийм завтай хүн биш шүү. Хийх юм, авах юм ч их байна. Дараа долоо хоногт би явах болохоор аав ээж хоёр ч гэсэн ирнэ"

Би "битгий сануулаад бай. Зза явлаа шүү" гээд Жонгүгийг хальт тэвэрчихээд гарлаа.

Автобусанд ороод суутал цонхны цаанаас Юнги утсаа ширтчихсэн, алхаж байх нь харагдав. Энэ одоо юу хийж байгаа юм бол? гээд бодоод сууж байтал утсанд зурвас ирэх нь тэр. Гайхаад утсаа гаргаж ирэн хартал Юнгигээс байлаа.

"Хаана байна?"

Үүнийг уншаад бага зэрэг инээд хүрэв. Тэр утсаа оролдож байсан нь над руу юм бичиж байж. Түүнийг гадаа алхангаа над руу мессеж бичиж байна гэж бодсон чинь хөөрхөн ч юм шиг.

"автобусанд байна"

Удалгүй автобус хөдөлтөл Юнгигээс ахин нэг зурвас ирэв.

"би ч гэсэн"

Би ч гэсэн? Юу яриад байгаа юм? гээд гайхсаар цонхоороо хартал автобус аль хэдийн хөдөлчихсөн учир харагдахгүй байлаа. Энэ одоо надад худлаа яриад байгаа юм уу? Сая гадаа алхаж байсан байж! Дахиад зурвас ирэхэд нь хартал,

"арагшаа хардаа"

Юу вэ? гэж бодсоор хойшоо хартал Юнги ард талын суудал дээр инээчихсэн сууж байх нь тэр.

Би "юу вээ? Чи яагаад энд байгаа юм?"

Юнги "чам руу юм биччихээд харсан чинь чи энд утсаа хараад сууж байсан. Тэгээд л ороод ирсэн юм"

Би үүнд нь биш түүний инээчихсэн сууж байсанд бага зэрэг гайхав. Бас надтай яагаад ийм дажгүй харьцаад байгааг.

Би "чи өнөөдөр яачихсан юм? Яагаад надтай сайхан харьцаад байгаа юм?"

Юнги "уучлаарай гэх гээд"

Би "чи уучлалт гуйчихсан биздээ?"

Юнги нүдээ томруулж ирээд "чи уучилчихсан юм уу?"

Би "би тиймэрхүү юмнаас болж ингэж удаан уурлаад явах хүн биш лдээ" гэж хэлээд урагшаа харан Юнгигийн уучлалт гуйж байгаа нь инээдтэй санагдан инээчихэв. Бас нүдээ томруулж ирээд гайхсан нь хүртэл. Тэр өдийг хүртэл надаас огт жинхнээсээ гэмшсэндээ ингэж уучлалт гуйж байгаагүй юм.

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now