| 03 |

2.5K 246 1
                                    

"чи Жинд сайн юм уу?"

Юнгиг тэгж хэлэхэд нь би гайхаж балмагдсаар түүн рүү харлаа.

"а-айнн??"

Юнги урагшаа харснаа "үнэн байх нь ээ. Надаас нуух гээд хэрэггүйдээ, би угаасаа мэдэж байна. Чи ямар илт байдгаа мэдэхгүй дээ"

Би "тэгэхээр байна шдээ Мин Юнги, чи ядаж иймэрхүү зүйл дээр амаа татаад явж байж чадна биздээ? Хэрвээ намайг Согжинд сайн гэдгийг өөр хүмүүст ялангуяа тэр найзууддаа хэлэх юм бол би наад ээмгийг чинь суга татаж байгаад нүд рүү чинь зооно шүү за юу?" гэсээр худлаа инээмсэглэн хэлтэл Юнги "ямар аймар үг хэлдэг юм?" гэснээ над руу зөрүүлэн худлаа инээмсэглэсээр "юу гээч Иранаа, чи хэрвээ Согжинд сэтгэлээ илчилнэ гэж бодож байвал би зүгээр хөндлөнгөөс хараад суухгүйг мэднэ биздээ? Бас би зүгээр харж байгаад та хоёрыг нийлүүлчихгүй. Согжин чиний анхны хайр байх аа? Юу гээч, анхны хайр хэзээ ч бүтдэггүй юм. Аан бас чи түүнтэй үерхэж чадна гэж бодож байвал санасны чинь гарз. Гэхдээ битгий санаа зов доо. Согжин минийх ойлгосон уу?" гэж хэлээд над руу харан инээмсэглэснээ автобуснаас гүйгээд гараад явчих нь тэр.

"новш..... Юнги л биш шүү"

***

Сургуулийн хашаагаар яг орохын даваан дээр хэн нэгний хөлөнд тээглэн яалтчгүй тогтож чадсангүй газар уналаа. "Бурхан минь гэж, энэ олон хүүхдүүдийн өмнө ингэж ч унах гэждээ" гэсээр арай ядан босох гэтэл хэн нэгэн хажуунаас "алив" гэх нь тэр. Хажуу тийшээ харвал хэн нэгэн гараа сунгасан байх ба би гарнаас нь бариад "баярлалаа" гэсээр дээшээ харвал Юнги надруу байдгаараа шоолсон янзтай инээж байв.

Би "чи л эхэлдэг шүү Мин Юнги"

Юнги "би эхэлдэг?? Би яасан гэж? Зүгээр л уначихсан хэвтэж байсан чамд туслах санаатай л гараа өгсөн юмсан"

Би "наад хөлийг чинь хугалаад өгөх үү?"

Юнги "өө за. Ингэж бодож байгаа юм уу? Уг нь би зүгээр л чамд туслах гэж байсан юм. Дургүй байгаа бол.." гэснээ гараа тавьчих нь тэр. Харин би шууд л газар унатал Юнги тоосончгүй "ангид уулзъя" гэж хэлчхээд яваад өгөв.

Би "арай ч тавихгүй байх гэж бодож байсан чинь...новш чинь хэзээ нэгэн цагт тэр хөлийг нь дахиж дэгээдэхгүй болтол нь тайраад өгнө дөө" гэсээр босон хувцсаа гөвлөө.

***

Хичээл эхэлж ангид нам гүм ноёрхоно. Харин би гэнэт Юнгиг хэн нэгэнд юм хэлсэн эсэхт санаа зовж эхлэлээ. Тэгээд "магадгүй Юнги Согжинд эсвэл өөр нэгэнд янз бүрийн юм хэлчихсэн бол?" гэсэн бодолт автан сууж байснаа багшийг өөр тийш харж байх зуур хойшоо налангаа "хөөе чи Согжинд юм хэлээгүй биздээ"

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now