| 21 |

2.3K 236 14
                                    

Хамаг хурдаараа таксинаас буун эмнэлэгт орж ирээд үүднээс Юнгигийн байгаа өрөөг асуусны дараа ухаан жолоогүй гүйсээр эцэст нь Юнгигийн өрөөний үүдэнд ирээд шууд л хаалгыг нь онгойлготол орны цаана Согжин Хусог хоёр, харин орны наана сандал дээр Жимин цаашаа харчихсан сууж байлаа. Би гүйснээс болон амьсгаадчихсан дээр нулимс урсчих гээд байв. Орон дээр Юнги хүчилтөрөгчийн аппараттай, толгой гар гээд бараг бүх л газраа боолтоор боолгочихсон ухаангүй хэвтэж байлаа. Би түүнийг хараад хөл алдан газарт унах шахав. Тэгтэл Жимин эргэж харан намайг харснаа босч ирээд тэврээд авлаа. Согжиний нүд нь улайчихсан нэг гараараа амаа даран зогсоно. Хусогийн нүд ч мөн улайчихсан байх ба нэг гараа ташаандаа, нөгөө гараараа толгойгоо барин зогсож байлаа. Би шууд л амаа даран уйлж эхлэв. Тэгээд Юнги рүү ойртоод орон дээр гараараа тулан түүн рүү харлаа.

Хусог "тэр дөнгөж сая хагалгаанаас гарч ирсэн"

"юу.. болчихсон юм бэ? Юнгид юу болсон юм?"

Чичирсэн хоолойгоор арай ядан ингэж асуутал Жимин миний нуруун дээр зөөлөн гараа тавиад "үнэндээ өнөөдөр Дэгү рүү явах гээд чөлөө авсан гэсэн. Машинаар явсан юм байна лээ. Тэгээд замдаа осолдчихсон.."

Тэр сүүлийн өгүүлбэрийг хэлэхдээ хоолой нь зангиран арай гэж хэллээ.

Би "тэгээд.. Юнги зүгээр юм уу? Тэр... тэр зүгээр биздээ?" гээд толгой өндийн Согжин Хусог хоёр луу хартал, Хусог "үнэндээ түүний бие үнэхээр муу байгаа. Тэр хэдий үхээгүй байгаа ч хэзээ сэрэхийг бид мэдэхгүй. Эмчийн хэлснээр тэр хэдэн жилээр ч хамаагүй ийм унтаа байдалтай байж магадгүй гэсэн"

Түүний хэлэхийг сонсоод би уйлахаа зогсоож чадсангүй.

Би "ю-юу?? Хэдэн жилээр ч хамаагүй гэдэг чинь.."

Амандаа шивнэх төдий хэлчхээд Юнги рүү харан "Юнги.. Бурхан минь сэр л дээ. Өчигдөрхөн надтай уулзчихаад явчихаад яагаад өнөөдөр энд ингээд хэвтэж байгаа юм? Хэрвээ чи хэзээ ч сэрэхгүй бол яах юм бэ?" гээд уйлсаар хэллээ.

Хусог "Иранаа сэтгэлийн тэнхээтэй бай. Түүнийг яг ч сэрэхгүй гээгүй шүүдээ. Тэр сэрж болно. Энэ нь зөвхөн түүнээс л шалтгаална. Эмч түүнтэй ярилцаж бай гэсэн. Тэр хэдий унтаж байгаа ч хэлснийг чинь сонсож байгаа. Магадгүй хэлсэн үг чинь сэрэхэд нь нөлөөлж ч болох юм"

Согжин "гэхдээ тэр сэрэхгүй байвал яах вээ?" гэсээр Хусогийн мөрийг дэрлэн уйлтал Хусог нурууг нь хүчтэй цохино.

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now