| 19 |

2K 224 5
                                    

Хэрвээ энэ хайрын тухай драма байсан бол үнсэлтийн дараа тэр хэсэг дуусч, дараа нь гэнэт өөр хэсэг рүү шилждэг. Гэвч энэ бол бодит байдал. Кинон дээр тэд үнсэлцсэнийхээ дараа яг ямар байдалтай салцгаадаг юм бол? Ер нь үнсэлтийн дараа юу болдог юм? Хамгийн гол нь... Юнги надад сайн юм байна!! Итгэмээргүй юм.

Би цонхонд хэтэрхий наалдсанаасаа болоод бараг л цөмөрч гарахаар болчихсон байв. Юнги уруулаа салган над руу хэсэг харлаа.

"үнсэлтийн дараа юу болдог юм?"

Би сандарсандаа гэнэт ингээд хэлчихэв. Тэгтэл Юнги инээснээ "мэдмээр байна уу? Гэхдээ чи насанд хүрээгүй"

Би сая л ямар тэнэг юм асууснаа ойлголоо.

Юнги "үнэхээр мэдмээр байвал хоёулаа туршиж үзэх юм уу?" гэхэд нь би түүнийг түлхээд "зайл цаашаа"

Яг одоо автобуснаас гараад гүйчихмээр байвч хараахан зогсоогүй байна. Юнги... тэр... үнэхээр хачин байна!

Юнги инээснээ дахин над руу ойртон суугаад "зза уучлаарай тоглосон юм" гээд хэсэг чимээгүй байснаа "тэгээд?"

Би "юун тэгээд?"

Юнги "би чамд сэтгэлээ илчилчихээд байна. Харин чи яах юм?"

Би "айн би юу?" гээд цааш хэлэх үггүй сууж байтал автобус зогсчихов. Би шууд л босон "дараа хэлье" гэж хэлээд гараад гүйчихлээ.

Гарч ирээд хэсэг гүйж байгаад алхаж эхлэв. Сая юу болоод өнгөрснийг ойлгох сөхөө алга. Надад бодох хугацаа хэрэгтэй.

Гэртээ орж иртэл ээж хараахан ирээгүй байх ба би шууд л өрөөндөө орон хувцсаа ч тайлалгүй ор луу цүнхээ шидсэний дараа өөрөө араас нь доош харан хэвтэв.

Юнги надаар тоглоод байгаа юм болов уу? Тэр бол тэгж магадгүй л хүн. Үнсэлт түүний хувьд үнэ цэнэтэй зүйл биш гэсэн шдээ? Гэхдээ тоглоогүй бол? Түүнд юу гэж хэлэх юм? Ер нь хэн өстөн дайсан шиг байсан нэгэн нь сэтгэлээ илчилэхэд итгэх юм бэээ? Гэснээс... хэрвээ бид үерхвэл ямар тэнэг юм болох болоо? Дээрээс нь Сүёон Хусог хоёр.. Аааххх заза энэ зүгээр л Юнгигийн тоглоом байсан. Тэр үргэлж надаар тоглодог шигээ тоглосон байх. Хэрвээ хэлсэн үгэнд нь итгэчихвэл тэрийг хэдэн жилжингээ ярина. Тийм болохоор чимээгүй л байсан нь дээр.

***

Ангийн үүдэнд ирээд хаалга онгойлготол өөдөөс Юнги гараад ирэх нь тэр. Би сандарсандаа шууд л доошоо харан хажуугаар нь хурдхан шиг зөрлөө. Бурхан минь, энэ үнэхээр эвгүй юм. Би суудал руугаа явж байхдаа хаалга руу эргэж хараад тэр над руу хараагүй, мэндлэхчгүй зөрснийг санав. Тэр шууд л хаалгаар гараад явчихсан.

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now