| 22 |

2K 210 10
                                    

Хаалга онгойгдох шиг болоход нь би сандарсандаа шууд л Юнгиг түлхээд орны цаашаа унагатал Юнги дуу алдах нь тэр.

Ээж орж ирснээ "сая юу байсан бэ?"

"м-мэдэхгүй ээ. Гадаа юм болов уу? Би сонссонгүй"

"мм. Өнөөдөр Дэгү рүү явна мэдэж байгаа биздээ? Эртхэн юмаа бэлдээрэй гэх гэсэн юм"

"з-за ойлголоо"

"чи зүгээр үү?"

"т-тиймээ зүгээр байна. Би одоо бослоо"

Ээж "заза" гэж хэлээд хаалга хаав. Түүнийг гарсны дараа очоод хаалга түгжлээ. Өчигдөр яагаад түгжээгүй юм болоо?

Орны цаанаас Юнги босч ирснээ "чи ер нь яагаад ийм хүчтэй байдаг байнаа??"

Би толгойгоо барьсаар орон дээр суугаад "бурхан минь гэж баригдах шахлаа. Сая ээж бид хоёрыг нэг оронд унтаж байхыг харсан бол юу гэж бодох байсан болоо? Аххх сандарсандаа болоод хамаг бие салганачихлаа байна" гэж хэлээд нүдээ эргэлдүүлтэл Юнги араас тэврээд "өглөө болгон чиний царайг харж сэрэх юмсан"

Би "юу гээч наад асуудлыг чинь дараа ярилцъя за юу? Би одоо Дэгү рүү явах болохоор юмаа бэлдэх хэрэгтэй байна. Тэгэхээр чи ч гэсэн явах хэрэгтэй" гээд Юнги рүү эргэж хартал тэр ойртон уруул дээр үнсчихэв.

Юнги "ойлголоо" гэж хэлээд бослоо.

Би гараа урууландаа хүргэн хэсэг сууж байгаад "чи үнэхээр дуулгавартай болчихжээ"

Юнги инээснээ цонхоор гарахынхаа өмнө "намайг үнсэхгүй юм уу?"

"сая үнссэн биздээ?"

Юнги "тэр чинь миний үнсэлт. Одоо харин чинийх" гэхэд нь би нүдээ эргэлдүүлсээр очин уруул дээр нь үнслээ. Юнги инээмсэглэснээ "хичээлийн өдөр уулзъя. Маргааш болгоомжтой ирээрэй. Бас ирэхээрээ залгаарай"

"за"
Би толгой дохин инээмсэглэв.

***

Хичээлийн өдөр. Сургууль дотор орж ирээд анги руу явж байтал Юнги хажууд хүрч ирснээ мөрөөр тэвэрч аваад "өнөөдөр хичээл тараад хоёулаа болзох уу?"

"болзох оо?"

"хоёулаа үерхсний дараах анхны болзоо"

"мм м-мэдэхгүй ээ"

"заза тэгье"

Бид хоёр тэврэлдсээр орж иртэл ангийнхан бүгд бид хоёрыг хараад гацчих нь тэр. Бид хоёр бушуухан бие биенээсээ холдов. Тэгтэл цаанаас Хусог "юу гээч, бүгдээрээ анхаарлаа хандуулаарай!! Манай ангийн Мин Юнги, У Иран хоёр үерхэж байгаа!!" гэтэл бүгд гайхан орилолдож хоорондоо шивнэлдэх нь тэр. Тэгээд бүгдээрээ бид хоёр дээр шавж ирээд баахан юм асууж эхэллээ. Үнэндээ бид хоёрын үргэлж хэрэлдэж, зодолдож явдгийг сургуулийн захиргаа хүртэл мэддэг шүүдээ.

unexpected relationship | yoongi ✓Donde viven las historias. Descúbrelo ahora