| 12 |

1.9K 199 3
                                    

"чи санаж байсан юм уу?"

Намайг ингэж хэлтэл Юнги доошоо хараад сул дуугаар "тиймээ"

Би "муу новш чинь" гээд шууд л толгой руу нь цохиод "чи юу ч санахгүй байгаа юм шиг л байгаад байсан байхаа? 'Үхснээ хараав, Чи өчигдөр ирсэн билүү' энээ тэрээ"

Юнги толгойгоо барьсаар "би жинхнээсээ санахгүй байсан! Чам руу залгаснаа хүртэл. Түрүүн залгасан дугааруудаа хараад л мэдсэн юм. Гэхдээ чи Хусогийг дуудсан юм уу?"

Би "тэр одоо ямар хамаатай юм?! Хүний анхны үнсэлтийг үнэ цэнэгүй болгож хаячихаад. Би тэрийг Согжинд, эсвэл өөр нэг хайртай хүндээ хадгалж байсан юм. Чамд л лав биш шүү. Бурхан минь гэж"

Юнги "тэгээд яах гээд байгаа юм бээ?! Би яах ёстой юм? Нэгэнт өнгөрчихсөн байхад одоо тэгээд мартчихаач. Ганц үнсэлт байхад"

Би "энэ муу чинь.." гэсээр хөл рүү нь хүчтэй өшиглөтөл тэрээр хөлөө барин ёолохдоо над руу хальт муухай харлаа. Би түүн рүү зөрүүлэн муухай харсаар "яасан гэж хүнд уурлаад байгаа юм? Бүр шал дургүй хүрчихлээ"

Юнги ёолсон хэвээр "чи чинь тэнэг юм уу???"

Би "охидын хувьд магадгүй миний хувьд анхны үнсэлт маш чухал зүйл"

Юнги "надад тэгвэл наадах чинь чухал биш"

Би "бид хоёр өөр хүмүүс шүү"

Юнги гэнэт нэг юм санах шиг болон над руу хараад "аан тийм.. юу гээч, тэр зүгээр л уруул мөргөлдөлт байсан юм"

Би "у-у.. Ямар юмааа?"

Юнги "уруул мөргөлдөлт! Үнсэлт биш уруул мөргөлдөлт. Бид хоёрын уруул мөргөлдсөн л гэсэн үг. Зүгээр л шүргээд өнгөрсөн биздээ? Үнсэлт гэдэг чинь тийм байдаггүй юм. Хүмүүс заримдаа бие биетэйгээ санаандгүй мөргөлддөг шдээ? Яг тэрэн шиг. Тэгэхээр энэ чиний анхны үнсэлт биш гэсэн үг" гэхэд нь би нөгөө хөл рүү нь өшиглөөд "чи ч ийм л юм ярина даа!" гэсээр явтал Юнги ард хөлөө барин ёолсоор үлдэв.

Би хурдан хурдан алхалсаар явах гэж байтал Сүёон ардаас хүрч ирэн "чи явах гэж байгаа юм уу?" гэхэд нь эргэж хараад "тиймээ"

Сүёон "юу вэ? Хамт харьялдаа"

Би "хэрэггүй ээ чи байж байгаад Согжин хамт харь" гэтэл Хусог хүрч ирээд хажууд зогссоноо "Юнги яасан юм?"

Би "ХЭН МЭДДЭГ ЮМ?!" гэж орилоод шууд л хаалгаар гаран явлаа. Хусог цочсон ч юм уу, айсан харцаар араас хараад "ямаррр,, аймар орилдог юм бэ? Юнгитэй хэрэлдээд ялагдчихсан юм уу хаашаа юм"

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now