| 11 |

2K 193 1
                                    

Түүний духанд нь хүрч үзтэл аймшигтай халуун байв.

"Тэр халуураад байна. Үнэхээр өвдчихөж. Нойтон хувцастайгаа ингээд байгаад байхаар аргагүй шдээ. Одоо яах вэ? Хусог руу залгавал ирэх болов уу?"

Хэсэг бодож суусны эцэст Хусог руу залган хэлтэл тэрээр шууд л очлоо гэлээ. Түүнийг ирэхээс өмнө Юнгиг түр хэвтүүлэн толгойнд нь хүйтэн жин тавив. Удалгүй Хусог ч ирж Юнгиг түүнд үлдээн, гэр лүүгээ харилаа. Гэр лүүгээ харьж байх замдаа гэнэт болсон явдлыг санан, дараа хуруугаа урууландаа зөөлөн хүргэв.

"Мэдрэл муутай новш чинь яаж байгаа юм бол?"

***

Ангид орж ирээд удаагүй байтал Юнги орж ирснээ, хажуугаар юу ч болоогүй юм шиг хажуугаар зөрөхдөө "үхсэнээ хараав?" гэсээр суудалдаа суутал Хусог Жимин хоёр хүрч ирлээ.

Ю-Юу вэ энэ!? Үхсэнээ хараав гэнэ үү? Халуундаа болоод хамаг юмаа мартчихсан юм уу хайшаа юм. Бурхан минь..

Хусог "би чамайг өнөөдөртөө гэртээ амар гэсэн биздээ"

Юнги "хоёр хоног ирээгүй шдээ. Тэглээ ч одоо зүгээр байна. Өчигдөр баярлалаа-- гэснээс" гээд яриагаа таслан над руу хараад "чи... өчигдөр манайд ирсэн билүү?"

Би "аа- үгүй ээ. Яах гэж очих юм?" гээд Хусог руу хартал тэр ч мөн над руу харж байлаа. Би түүн рүү зөөлөн толгой сэгсрэв.

Түүнийг санаж байгаа хэрнээ ингэсэн бол би шууд үсдээд чирэх байсан юм.

Би "юу болсон болоод хоёр хоног ор сураггүй алга болчихсон юм?"

Юнги "гэр бүлийн асуудал"

Жимин "Хусог чамайг өчигдөр аймшигтай халуурч байсан гэсэн. Одоо үнэхээр зүгээр юм уу? Хатгаа авчихаагүй юу? Яаж байгаад тэгээд өвдчихсөн юм?"

Би "чи яг Юнгигийн найз охин шиг нь байх юмаа"

Юнги "өчигдөр бороо орж байхад ахынхаас гэр лүүгээ алхчихсан чинь тэгсэн юм шиг байна лээ. Одоо үнэхээр зүгээр шүү"

Хусог "зааза тэгвэл яахавдээ"

***

Цайны газарт Сүёонтой хамт сууж байтал нэг охин хүрч ирснээ хажууд суучихав. Миний санахаар тэр 3-3 ангийнх.

Түүнийг "сайн уу?" гэхэд нь бид хоёр бага зэрэг гайхсаар "сайн.. сайн уу?"

"та хоёр намайг магадгүй танихгүй байх. Намайг Ра Ина гэдэг. 3-3 ангийнх"

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now