| 06 |

2.2K 212 0
                                    

Өнөөдөр амралтын өдөр учраас Сүёон манайд хүрч ирэн, ээж оройн хоолныхоо ногоог авахаар дэлгүүр гарчихсан байсан тул бид хоёр зочны өрөөний буйдан дээр жимс идэнгээ зурагт үзээд сууж байлаа. Гэтэл Сүёон жүрж арилгаж байснаа нэгийг нь ам руугаа хийгээд "чи багадаа хувинтай толгой гэдэг хочтой байсан гэлүү?" гэхэд нь би гайхан Сүёон руу хараад "ю-юу? Чи яаж мэдэж байгаа юм?"

Сүёон "ээж чинь хэлсэн юмаа"

Би "аааахх ээж...гэхдээ энэ тухай дахиж битгий яриарай. Ялангуяа Юнгид хэлээд үзээрэй. Тэр мэдчихвэл надаар тоглоом хийгээд салахгүй"

Сүёон инээсээр "гэхдээ яахаараа тийм тэнэг хочтой болчихдог байнаа?"

Би "битгий яриад бай! Аль 11 жилийн өмнөх хоч. Одоо угаасаа мартагдчихсан. Бараг чамайг хэлээгүй бол санахгүй байх байлаа. Тэглээ ч би энэ хочиндоо дургүй" гэж хэлээд нэг гүзээлзгэнэ аван ам руугаа хийлээ.

Сүёон "угаасаа ямар хүн ийм хочинд дуртай байхав дээ. Хувинтай толгой гэнэ шүү"

Би "тэгээд л би энэ тухай ярих дургүй байдаг юм. Хувинтай толгой шүү дээ. Тэглээч энэ хочийг би ямар өөрөө өгсөн юм уу? Тэр нэг хүүхдээс л болж байгаа юм. Ямар зэвүүн хүүхэд байсан гэж санана? Одоо харин ямар болсоныг нь мэдэхгүйлдээ"

Сүёон "чи тэр хүүхдэд, бас тэр хоч, энэ дурсамждаа дургүй гэчихээд яагаад наад бугуйвчаа байнга зүүдэг юм?" гэж хэлээд миний баруун гарандаа зүүсэн бугуйвч руу заалаа. Тэгээд тэр үргэлжлүүлэн "Чи наадахаа гарнаасаа огт салгадаггүй. Тийм нандин юм уу?" гэхэд нь би нөгөө гараараа бугуйвчаа зөөлөн тэмтрээд "яг ч тийм нандин бишээ. Зүгээр л энэ бугуйвч надад таалагддаг юм. Тэр надад өгсөн гээд би энэ бугуйвчинд дургүй байх ёстой юм уу?"

Сүёон жимсээ идсээр "үгүй л дээ. Гэхдээ чи тэр хүүхдээ олъё гэж боддоггүй юу?"

Би "яах юм?"

Сүёон "сайхан залуу болчихсон ч байх юм билүү? Магадгүй хувь тавилангаар та хоёр дахиж уулзаад бие биедээ дурлах байх" гэж хэлээд инээх нь тэр. Харин би түүн рүү муухай хараад "битгий тоглоод бай! Тэр бид хоёр лав энэ насандаа ахиж уулзахгүй байх. Үнэндээ би түүний жинхэнэ нэрийг нь ч санахгүй байна"

Сүёон "үнэндээ чамаас илүү би түүнийг сонирхоод байх юм" гэхэд нь би түүний гар луу зөөлөн цохиод "нээрээ юу гээч, Юнги надад яг ижил хүйстэн юм шиг санагдаад байх юм" гэтэл Сүёон нэг их тоохгүй байгаа шинжтэй "яагаад тэгж бодож байгаа юм?"

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now