| 10 |

2K 203 6
                                    

Өнөөдөр Юнги хичээлдээ ирсэнгүй. Хусогаас асуухад мэдэхгүй гэсэн. Харин Жимин ахтайгаа уулзна гэж хэлсэн. Тэгэхээр ахтайгаа л ямар нэг юм болсон байх. Муудалцсан юм болов уу? Муудалцлаа гээд хичээлдээ ирэхгүй байна гэдэг.. Өчигдөр зүв зүгээр зурвас бичиж байснаа одоо болохоор огт хариу бичихгүй юм. Утсаа ч авахгүй.

Бүтэлгүй хорхой:
чи яагаад өнөөдөр хичээлдээ ирээгүй юм?

Бүтэлгүй хорхой:
хариу бичихгүй юм уу?!!"

Хичээлийн дараа сургуулиас гараад явж байтал ардаас Сүёон гүйсээр хүрч ирээд "Юнгитэй холбоо барьсан уу?"

Би "үгүй ээ. Зурвас бичихээр хариу бичихгүй, залгахаар утсаа авахгүй байна"

Сүёон "зүгээр байлгүйдээ"

Би "уг нь юу ч болсон хичээлдээ ирдэг л юмсан. Нээрээ... Согжин та хоёр юу болж байна? ... Үерхэж байгаа юу?" гэтэл Сүёон хэсэг харж байснаа "үгүй ээ"

Би "яагаад? Чи зөвшөөрөөгүй юм уу?"

Сүёон "би бодож байгаа. Үнэндээ надад бага зэрэг эвгүй байна. Одоохондоо сайн мэдэхгүй л байна"

Би "надаас болж байвал санаа зовох хэрэггүй ээ. Би зүгээр"

Сүёон санаа алдаад "мэдэхгүй юмдаа. Би тэгж бодохгүй байна" гэж хэлээд над руу харлаа.

***

Маргааш нь хичээлийн цаг дууссаны дараа сургуулийн гадаа хэсэг Юнгиг бодон сууна.

"өнөөдөр дахиад л ирсэнгүй шив. Энэ арай жинхнээсээ үхчихээгүй байгаа?" гэсээр утсаа гаргаж ирэн дахин залгаад авахгүй болохоор нь зурвас бичлээ.

Бүтэлгүй хорхой:
яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм?!

Бүтэлгүй хорхой:
хариу бичихгүй юм уу??

Бүтэлгүй хорхой:
утсаа биедээ авч явж байгаач!!!

Бүтэлгүй хорхой:
чи нэг л өдөр утсаа хаяна шүү.

Бүтэлгүй хорхой:
үхчихээгүй биздээ?

Бүтэлгүй хорхой:
нэг газар явж байгаад ухаан алдчихаагүй гэж найдъя.

Бүтэлгүй хорхой:
зза би тоглоогүй байна шүү үнэхээр үхчихээгүй биз?

unexpected relationship | yoongi ✓Where stories live. Discover now