00.

21.9K 1.1K 55
                                    

o. TEASER.

"...Тэд ч үүнийг их удаан хүлээсэн дээ"

"...Тийм шүү, бахархаад барахгүй нь"

Хуримын ёслол болохоор бэлтгэгдсэн энэ ойн цоорхой дахь задгай талбай аль хэдийн нүүр дүүрэн инээмсэглэж, аз жаргалаар бялхах хүмүүсээр дүүрчихжээ.

Найман сар өөрийн үзэсгэлэн гоогоо байгаль дэлхийд харамгүй дэлгэж, энэ хуримыг гараг эрхэс хүртэл ивээж буйгаа илэрхийлэх гэсэн мэт хөгшин моддын сүрлэг мөчрүүдийн завсраар нарны алтан туяа хааяа нэг хурцаар гэрэлтэх аж. Харин хоёр эгнээ байрлуулсан гоёмсог цагаан сандлуудыг тойруулан смералдо цэцэг өрсөн харагдана.

Бидний дуртай цэцэг байна шүүдээ.

Үүнийг хийж чадна гэж бодсон ч одоо эргэлзэж байна, хүмүүс Тэхёны хэр сайхан харагдаж буйг гайхан шагширч эхлэх үед би сандарсандаа чичирч эхэлнэ.

Аль болох тайвшрахыг хичээсээр эцэст нь талбайн урд зогсох хайртыгаа харахаар толгойгоо дээш өргөхтэй минь зэрэгцэн танхимд байсан бүх хүмүүс эргэн харах аж. Би дахиад л гүнзгий амьсгаа авлаа.

Ким Тэхён.

Хар хослол, тэгээд нил ягаан цэцэгсээр чимэглэсэн цав цагаан цамц. Тэр минь хэнээс ч илүү жаргалтай харагдах аж.

Инээх үед нь булцгар хацар нь улам л эгдүүтэй харагдах ба нарны гэрэл хажуугаас нь тусч, түүний минь нүд бараг л алмааз шиг гэрэлтэнэ. Нүдээ аних тоолонд нь урт сормуус нь хацрыг нь хөнгөхөн гэгч нь шүргэх ба зөөлхөн салхины аясаар үс нь хааяадаа сэвэлзэж энэ бүхэн үлгэрийн гэмээр л харагдана.

Түүнээс харцаа салгаж чадсангүй, удалгүй зочид ч уулга алдан хоорондоо шивнэлдэж эхлэх үед би бараг л яаж амьсгалахаа мартаж орхилоо. Эндээс үнэндээ гараад гүйчихмээр санагдаж байна.

"Тэр үзэсгэлэнтэй юм"

Зочдын нэг нь ийн шивнэхэд би зориглосоор хойш харлаа.

Тэхёныг зорин алхах хайртынхаа сүйт бүсгүй рүү.

♦️♦️♦️

Чамайг хэрхэн алдахаа төсөөлөлгүйгээр хайрлаж чаддаггүй чиний сарны охины жижигхэн зовлон.

━━━━━━━━━✦❘༻༺❘✦━━━━━━━━━━

Уг бичвэрт дурдагдах үйл явдал, дүрүүдийн зан ааш хийгээд үйл хөдлөлүүд нь бүгд зохиомол бөгөөд жинхэнэ уран бүтээлчдийн хэнийх нь ч, ямар ч үнэн зан байдлыг өгүүлээгүй болно. Хэн нэгний нэр төрд халдах, гутаан доромжлох зорилго огт агуулагдаагүй бөгөөд ямар нэг кино, бичвэр, зохиолоос санаа авч, хуулбарлаагүй - үйл явдал давхцах, төсөөтэй зүйлс тохиолдох явдал гарвал цэвэр санаандгүй явдал болно.

Бичвэрийг хэсэгчлэн болон бүрэн эхээр нь хуулбарлах, өөр флатформуудад зөвшөөрөлгүйгээр нийтлэхийг хатуу хориглоно.

Credits to Luciferkth. ©

All rights reserved.

2018.

-Kthgirl 🍒

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now