06.

7.9K 854 39
                                    

vi. Дурлал минь

Надруу дахин нэг алхмаар ойртоход чинь шаналал бүхнийг минь шүүрчихдэг байсан урт сормуус, гуниглал бүхнийг сорчихдог байсан бор нүдрүү чинь эгцлэн ширтэнгээ чамайг хамгийн анх гэрт минь ирсэн өдрийн тухай бодлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Надруу дахин нэг алхмаар ойртоход чинь шаналал бүхнийг минь шүүрчихдэг байсан урт сормуус, гуниглал бүхнийг сорчихдог байсан бор нүдрүү чинь эгцлэн ширтэнгээ чамайг хамгийн анх гэрт минь ирсэн өдрийн тухай бодлоо.

Шинэ хувцасны дизайн дээр ажиллаад завгүй байсан тухайгаа хэлсэн ч чи зүгээр л дэргэд чинь хараад ч хамаагүй сууж байя гэж зөрүүдлэсээр эцэст нь тэр их бороотой өдөр анх удаа гэрт минь ирж билээ.

Хаалга онгойлгохын төдийд хамар цоргиулан үнэртсэн даруйдаа тэнгэр нурсан ч зүгээр юм шиг айхтар их тайвшрал мэдрүүлсэн тийм нэг зөөлхөн үнэрийг би тэртээд хурчихсан нулимс л газарт шингэхдээ арайхийн тайтгаран ийн үнэртдэг байхнээ гэж бодсонсон.

Хожим чамайг өөрөөсөө явуулчихаад араас чинь шархаа дийлэхгүй гаслаж суухдаа ямар ч бороо тэгж үнэртдэггүйг, ямар ч хур тэгж мэдрэгддэггүйг хэтэрхий гэмээр хожуу ухаарсандаа.

Чамд цай аягалж өгчихөөд эргээд ажилдаа ороход чи үнэхээр л юу ч хэлээгүй, чимээгүй ширтсээр л суусан. Зочны өрөөнд өглөөнөөс хойш тоглогдсон намуухан ая үе үе сонстож, борооны чимээтэй холилдон зангиралдаж энэ хорвоогийн хаана ч орших боломжгүй гэмээр хачин тансаг аялгуунд живж байсан хэр нь амнаасаа үг ч унагалгүй суух чиний халуун харцан доор хамаг сэтгэл төөнөх шиг л мэдрэгдэж билээ.

"Ямар нэг юм болсон юм уу?"

Эцэст нь зориг гарган асуухдаа би чамруу эгцэлж харж арай л зүрхлэсэнгүй. Харин чи үг дугарахыг минь хүлээж байсан юм шиг босч ирээд хажууханд ширээ налан зогсоод толгойгоо сэгсэрсэн.

"Надтай ярилцаж болно шүүдээ, мэдэж байгаа биздээ?"  би аргадангуй сануулчихаад нүд рүү чинь эгцлэхээр сандлаасаа өндийлөө.

Хорвоогийн тоосыг хөдөлгөж явахдаа би олон зүйлд нүд чих унагаж, дурлал хайрын харцаар ширтэн ширтэн явсан ч тэр дунд дуу хөгжим, зураг хөрөг л дийлдэхгүй олноороо байхаас хүний төрлийн зүйлд тун ч бага татагддаг байв. Тэгсэн хэрнээ шидийн гэмээр нь чамд л дахин дахин дурлаад байдаг байж билээ.

Нэг удаа биш, хоёр удаа биш. Ахин дахин, яг шинээр дурлаж байгаа юм шиг тийм их догдлол, шаналалтайгаар.

"Чи байгаа нь ямар их аз вэ?"

Би энэ үгийг л хамгийн тод санадаг. Түүнээс цаашхи хэдэн хормыг бүр огт санадаггүй юм, хамаг цус тархи руу гүйгээд тэндээ гацчих шиг, саяхан хөлдүү байсан нуур нүдний минь өмнө гэсчих шиг хачин мэдрэмж төрсөнсөн.

Энэ л миний амьдралаас хүртсэн хамгийн том шагнал байсан юм. Хэн нэгний хувьд аз тохиол нь, үнэ цэнэ нь, баяр хөөр нь болно гэдэг л уйлж гуйгаад ч авч чаддаггүй, загнаж зандраад ч булаачихаж болдоггүй тийм нандин эрдэнэ.


Олж болсон эрдэнийг гэхдээ алдаж бас болдог юм билээ. Өөрт минь л үүрд үлдэг гээд дэндүү чанга атгачихсан чинь өөрөө ч мэдэлгүй нэг өдөр үнс болтол нь бяцалчихсан байж.

Хачин юм шүү дурлал минь, хайр дүүргэн гэрэлтдэг байсан мэлмий чинь одоо харуусал урсган хатгах нь. Халамж цацруулан шатдаг байсан энгэр чинь одоо хүнийх болоод хөлдөх нь.

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now