05.

8.8K 873 57
                                    

v. First date.

 First date

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

♦️♦️♦️

Бидний хамгийн анхны болзоо.

Дахиж хэзээ ч ирэхгүй юм шиг өнөөх хүйтэн өвөл биднийг орхичихсон хаврын намуухан өдөр байсансан. Зөөлхөн салхи хамар хацар шүргэн үнсч, сакура цэцэгсийн шинэхэн дэлбээ хотын гудмыг улам л чимнэ. Харин чи надаас уучлал хүссээр л байсан, тэр бүхний алийг нь ч бид хамтдаа мэдэрч чадаагүй болохоор.

"Энийг бидний анхны болзоонд битгий тооцоорой за юу"

Дормын чинь зочны өрөөний буйдан дээр чиний хөргөгчөө ухаж ухаж аягалж өгсөн алимны шүүсийг уугаад сууж байхад чи их л ичингүйрэн ийн хэлж билээ. "Надтай болзоонд явах уу?" гэж урьд өдөр нь бүтэн гурван цаг утсаар ярьсны дараа түгдчин байж асуусан хүн нь уг нь чи байсан шүүдээ.

Тэгээд хоёулаа зочны өрөөний чинь буйдан дээр суугаад хамтдаа кино үзсэн, Disney-н хүүхэлдэйн кино. Жонгүг эсвэл Жимин өрөөгөөр шагайх бүрт "Цаашаа яв л даа" гэж үе үе муухай харчихаад, амьсгаагаа бараг түгжсэн чигтээ надруу бага багаар ойртох гэж яаж хичээж байсныг чинь маш сайн санаж байна. Эвшээж байгаа мэт дүр эсгэн суниасан болчихоод гараа яаж мөрөөр минь давуулсныг ч бас.

Киноны турш чи хэрхэн кино театр хамтдаа явахыг хүссэн талаараа ярьсаар л байж билээ.

Миний хувьд харин чамтай өнгөрөөсөн цаг мөч бүр ямар үнэтэй байсныг чи минь ухаараагүй л байхдаа. Аядол болохоор, хэтэрхий олон хүний хайрыг татсан Ким Тэхён болохоор, ганцхан хүнд л бүхнээ зориулж чадахгүй нэгэн гэдгийг чинь би хангалттай мэдэж байсан. Тиймээс ч надад огт гомдоллох сэтгэл төрөөгүй.

Үргэлж л тийм байсан.

Хаана эсвэл юу хийх нь биш хажууд минь чи байгаа нь л чухал.

Үнэтэй тансаг гоёл чимэглэл, улаан дарс өргөстэй сарнай. Тэд огт чухал биш. Хагацал гээчийн аман дээр тулан ирээд чичирч зогсохдоо хажууд чинь авсан амьсгалаа, хамтдаа бүтээсэн дурсамжаа л  нандигнана уу гэхээс халтар цаасаар ч үнэлчихдэг хачин их шуналын хойноос харуусч харин уйлахгүй шүүдээ, хайрт минь.

Бүхэл амьдрал минь цуврал кино байгаад, түүнийгээ ухрааж буцааж үзэж чаддаг байсансан бол өнөөх хүүхэлдэйн кино яг дуусахын алдад чи духан дээр минь зөөлхөн үнссэн яг тэр хэсгийг би мянга түмэн удаа дахин дахин тоглуулах байсан даа.

Өөрийнхөө ч гэж тамгалж амжаагүй нэгний зөөлхөн уруулнаас зүрх зогсом их догдлол мэдэрчихээд, диваажин гэж байдаг бол тэнд л тэнэж яваа өчүүхэн бодол санаандаа түргэхэн шивнэж амжиж билээ.

Энэ л урууланд үнсүүлж амьдрахсандаа.

[COMPLETED] His Wedding || Kth.Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang