08.

6.7K 916 81
                                    

viii. Хулчгар.

"Ким Тэхёных" гэх хаягийг албан ёсоор өөртөө зүүснээс хойш бүтэн жил гаруй хугацааг би газарт буусан диваажинд, далавчаа нуучихсан сахиусан тэнгэртэй ертөнцөд оршдоггүй үлгэрийн оронд дүүлж бас хөөрч өнгөрөөж билээ.

Одоо л мөнхийн хөх өнгөнд автаж, дийлдэж бараг живчих нь дөхөөд байгаа энэ амьдралынхаа дэндүү гэмээр жаргалтай, бүр хааяа урьд өмнө нь хэзээ ч оршоогүй зүгээр л нэг шөнийн минь зүүд байж хэмээн шүүрс алдмаар тийм гайхалтай цаг мөчүүдийг би ядам хуруундаа бөгж гялалзуулах энэ залуугийн дулаахан энгэрт л олсонсон.

Ким Тэхёны дотор миний хорвоо дэлхийгээс хайдаг бүхэн илүү ч үгүй, дутуу ч үгүй зөвхөн надад зориулаад бүтээчихсэн мэт бүгд байдаг байждээ.



"Ирёнаа, хоёулаа хуримаа хийснийхээ дараа шинэ гэрт нүүж очихоороо заавал өөрсдөө ханыг нь будна шүү заюу. Тэгээд бас хүүхдэдээ ч будах зай үлдээгээ-"

Би нойрноосоо сэрж ядан нүдээ нухлаад, утасны цаана амьсгаа ч авахгүй бувтнах найз залуугийнхаа хоолойг сонсоод сулхан инээмсэглэлээ.

"Тэхён, одоо үүрийн дөрөв болж байна шүүдээ. Тэгэхээр наана чинь шөнийн хоёр болж байнаа гэсэн үг, юу хийгээд унтахгүй байгаа юм?"

Тэр хэсэг чимээгүй байсны эцэст сая л цаг орой болсныг анзаарав бололтой санаа алдаад "Би чамайг сэрээчихсэн үү?" хэмээн гэмшингүй дугарна.

"Үгүй ээ, би чамайг зүүдлэж байлаа" би үнэнээ л хэллээ. Тэхён харин хариуд нь эгдүүтэй гэгч нь инээд алдаад "Би чамайг санаад унтаж ч чадахгүй байсан юм, тэгээд зөндөө их юм бодож байгаад сүүлдээ чамруу залгаж хэлэхгүй бол тэсэхээ байгаад залгачихлаа"

Багаасаа л нойрондоо харам өссөн би Тэхёны хоолойг хоёрхон секунд сонсохын тулд хоёр өдрийн нойроо ч өгөхөөс буцахааргүй болчихдог байсан нь надад хүртэл ид шид шиг л санагддаг байсансан. Тэгээд Тэхён бэлтгэлдээ гарах хүртэл утсаа таслаж чадахгүй байсаар бид бүтэн 3 цаг ярьчихсан санагдах юм.

Үнэндээ бидэнд ийм өдрүүд нэгээр тогтохгүй их байсан, нэгнээрээ ханаж цадахыг мэддэггүй салж хагацаж чаддаггүй ийм үйл явдлууд жирийн гэмээр л олонтаа тохионо.


Зориг минь хүрчихдэгсэн бол би өөдөөс минь алхаж яваа энэ залуугаас асуух байсандаа.

"Хуримаа хийчихсэн юм чинь та хоёр шинэ гэрийнхээ ханыг хамтдаа будах уу?"

Миний мөрөөдөл бүхэн тэр эмэгтэйнх болчихсон эсэхийг, чиний минь мөрөөдөл бүхэн нүдний чинь өмнө ирчихсэн эсэхийг асуух байсан байх.

Даанч би чинь хулчгар нэгэн, айж байна.

"Тийм ээ, бид хоёр ирээдүйн хүүхдэдээ ч бас будах зай үлдээсэн" гээд өнөөх инээмсэглэлээ тодруулсаар хариулахвий гэхээс айж байна.

Тиймээс зүгээр л дотроо бодчихъё.

Бидний гэсэн дурсамжийн хэсгийг нь ч болтугай, биелэж амжаагүй хоосон мөрөөдлүүдийнхээ хэлтэрхийг нь ч болтугай хэзээ ч дахиж оршихгүй бидэнд зориулаад хадгалчихсан байгаасай гэж найдаад би үг дугарахгүй л зогсож байя.


A/N: Хүмүүс ч уншихаас айдаг, би ч бичихээс айдаг зохиол нэг ширхэг байнаа байна 😌 Гэхдээ л хайрладаг шүү, энэ бичвэрээ би~ 🥰

Танарыг тэгэхээр бүр их хайрладаг, гунигаас өөрийг амсуулдаггүй бичвэрийг минь уншсаар байгаад маш их баярлалаа! ♥️🥰

ʟᴏᴠᴇ, ʙᴜʟɢᴀᴀ~ 🔥

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now