03.

9K 985 69
                                    

iii. Forbidden encounter.

♦️♦️♦️

Түүний хоолой.

Миний насан туршдаа сонсч аялгуунд нь согтон түүндээ нь живж оршихыг хүссэн цорын ганц хоолой. Нас эцэслэсэн хойноо ч сүнсэндээ хадгалан, дараа дараагийн төрөл бүрдээ хайсаар дуусахыг хүссэн цорын ганц хоолой.

Миний нэр Тэхёны амнаас гарах үед би зүрх минь нилээн хэдэн цохилт нэг зэрэг алгасахыг мэдэрлээ. Үхэл үзчихсэн мэт нүд минь бүлтрэх шахам томорч амьсгаагаа гэнэт түгжснээс болоод цээж минь урагш төвийх аж.

Судсаар минь гүйх цус хүртэл сандарсандаа хөлдчихөв үү гэмээр хачирхалтай мэдрэгдэж, тархинд минь үерлэх шахуу ар араасаа хөврөнө.

Хоёр секунд өнгөрөхөд би амьсгаагаа гаргалаа. Ингээд байж болохгүй, энгийн харагдах хэрэгтэй.

Яг л баяртай байгаа юм шиг.

Насан туршдаа минийх гэж тамгалахыг хүссэн нэгнээ хүнийх болж буйд баярлаж байгаа мэт.

Ертөнцөд хамгийн ихээр хайрладаг нэгнээ өөр эмэгтэйн ядам хуруунд бөгж зүүхийг харсандаа хэт их жаргалтай байгаа мэт.

Орой бүр унтахынхаа өмнө бодож, шөнө бүр зүүдэндээ уулзан сэтгэлээ аргадаж, өглөө нь амьсгалаар нь дутан хоосорсоор сэрдэг өөрөөсөө чамайг үүрд бөгөөд өнө мөнх явуулж байгаадаа үхтлээ баярлаж байгаа мэт.

Эцэст нь царайндаа энэ ертөнцийн хамгийн хуурамч инээмсэглэлийг наагаад түүнрүү эргэн харлаа.

"Өө сайн уу Тэхён. Удаан уулзсангүй шүү"

Тийм ээ, бид удаан уулзаагүй.

Нарийвчилвал 3 жил, 7 сар, 23 хоног.

Бид хэтэрхий удаан уулзаагүй.

Чиний амьсгал бүрээр дутаж, зүрхний чинь цохилт бүрийг эд эс бүхнээрээ санатал удаан уулзсангүй.

"Т-тийм ээ, ирсэнд баярлалаа"

Би зүгээр л толгой дохилоо. Тэхён инээмсэглэсэнгүй.

Магадгүй дахиж хэзээ ч надруу инээмсэглэхгүй байх. Тэр хөмсгөө зангидсан байх аж. Миний үргэлж шоолдог байсан өрөөсөн давхраа нь гүнээс гүн орчихсон байх аж. Үзэсгэлэнтэй хэвээрээ л байх нь дургүй хүрмээр юм.

Тэгээд тэр надруу бага багаар ойртож эхлэлээ.

Ким Тэхён яг урд минь ирээд зогсоход 12 алхам.

Алхаа бүрийнхээ тоогоор дурсамж бүрийг минь сэдрээн задалж, сэтгэл дотрыг минь сэндийчэн нураатал 12 алхам.

Тэрний нүднээс би өөрийгөө дахин нэг удаа тольдтол 12 алхам.

Тэрний үнэрээр магадгүй эцсийн удаа дахиад амьсгалтал 12 алхам.

Арван хоёрхон алхам.

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now