07.

6.8K 751 25
                                    

vii. Хангалтгүй.

Би амьдралдаа цор ганц удаа л тэр хүний хайр бүхэлдээ зөвхөн минийх л байгаасай хэмээн шунаж байсан.

Чиний нэрийг хоолойныхоо чадлаар орилон дуудах мянга мянган охидтой мөр зэрэгцэн зогсохдоо л би ганцхан удаа тэгж шунасан.


Үнэндээ би зүгээр л айсан юм.



Хэн нэгэн чамайг надаас илүү хайрлачихвий гэхээс, миний чамайг гэх хайр дутчихвий гэхээс.


Үгээр хэзээ ч илэрхийлж чадахааргүй тийм их хайр минь хангалтгүй байхвий гэхээс, би чамд хангалтгүй байхвий гэхээс, үхтлээ айсан.



Өөрийн гэсэн бүхнээ шавхан байж эцсийн дусал цусандаа хайраа шингээн шингээн асгаад ч чамайг дүүргэж үл чадах бол яах вэ?



Тайзан дээр гялалзсаар зогсох чамайг харахдаа би анх удаа чамаас маш хол байдгаа, үргэлж ийм хол хэвээр байхаа ойлгох шиг болж билээ. Дэргэд нь байхдаа зөвхөн өөрийнхөө хайранд чамайг ороочихоод, хэзээ ч явуулахгүй байж чадах юм шиг дэндүү ойр санагддаг байсан чи минь тэгэхэд л надад байдаг хүчээ шавхан байж сунасан ч хэзээ ч хүрч чадамгүй оршихуй шиг мэдрэгдсэнсэн.



"Энэ миний амьдралдаа хийсэн тоглолт бүхнээс хамгийн гайхалтай нь байлаа"



Тоглолт дууссаны дараа чи хувцас солих өрөөнд байхдаа намайг цээжиндээ наан тэврээд ийн шивнэж билээ. Тэгэхэд би баярлахын оронд яагаад ч юм уйлмаар санагдсан. Уйлж зүрхлээгүй л дээ, гэхдээ л үхтлээ айж байгаагаа хэлээд нулимсаа ширгэтэл уйлмаар байсан.



Эцэст нь айдас минь биелэлээ олсон юмдаа, би хангалттай байгаагүй.


Би Ким Тэхёныг дүүргэж дөнгөөгүй.



Ким Тэхёныг гэх миний хайр, түүнд хүрээгүй.




Юу хамгийн новшийн гээч?

"Тэгсэн бол ингэхгүй байх байсандаа" гэж бодох харуусал биш, чадах бүхнээ хийсэн ч хангалтгүй хэвээр байх тэр цөхрөл хамгийн хараал идмээр нь.

Би ертөнцөд хангалттай байхыг хүссэн ганцхан хүнийхээ хувьд хангалттай байж чадаагүй.


Тэгээд л чи намайг орхисон шүүдээ.


Тэгээд л Ким Тэхён,


намайг орхисон байх.

-

♦️♦️♦️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

♦️♦️♦️

♦️♦️♦️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

♦️♦️♦️

♦️♦️♦️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now