Deux.

6.1K 757 202
                                    

II.Deux: Түүний нэр

Deux: Түүний нэр⌡ 』

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Утасны дэлгэцэн дээр гэнэтхэн Тэхёны нэр гарч ирэн, түүнээс дуудлага ирж буйг илтгэхэд барьж байсан номоо хүртэл шидэхээс наагуур сандарч, хоолойг нь сонсохсон гэхээс жаахан хүүхэд шиг л их хөөрч билээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Утасны дэлгэцэн дээр гэнэтхэн Тэхёны нэр гарч ирэн, түүнээс дуудлага ирж буйг илтгэхэд барьж байсан номоо хүртэл шидэхээс наагуур сандарч, хоолойг нь сонсохсон гэхээс жаахан хүүхэд шиг л их хөөрч билээ.

Өнөөх хуримнаас хойш, Тэхён хайртай эмэгтэйгээ олсноос хойш бараг хоёр жил орчим хугацаа аль хэдийн өнгөрчихжээ. "Харвасан сум шиг л хурдан өнгөрчээ" гэж Тэхёны ярих дуртай энэ хугацаа харин миний амьдралын хамгийн урт удаан хоёр жил байсан юм. Тэхёны аз жаргал өдөр ирэх тусам л нэмэгдсээр байхын хэрээр хажууд минь байх хугацаа нь төдий чинээ л багасах аж.

Дахиад би гэдэг хүн Ким Тэхёны амьдралд огт хэрэггүй болсон гэлтэй. Ганцаардах ч завгүй дурлалдаа умбаж, ам нээх бүртээ л "Ирён" гэх эмэгтэйг газарт буусан сахиусан тэнгэр мэтээр л ярьдаг байв. Атаархмаар санагдсан сан, тэр бүсгүйн нэр амнаас нь унах бүрт нүдэнд нь ямар хурц оч гялалздагийг, хоолойнд нь ямар их энхрийлэл асгардагийг харах атаархмаар санагдсан.

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now