His Wedding III: Epilogue.

7K 637 119
                                    




- Тэхёнаа, хаашаа яваад байгаа юм бэ?

Тэр энэ удаад гарнаас минь атгаад, жаахан болгоомжлонгуй ийн асуух нь үнэхээр санаа нь зовж буйг илтгэх аж. Би ахиад л хариу хэлсэнгүй, харин гарнаас нь атгачихсан учраас энэ удаад улам хурдан алхаж эхлэлээ.

- Үнэхээр уурлаад байгаа юм уу?

Ирён санаа зовонгуй асуухад нь би гэнэт зогсон түүнрүү эргэн харахдаа хошуугаа унжуулчихсан байхыг нь хараад инээд алдах шахав. Намайг үнэхээр ганцхан зайрмагнаас болж уурлана гэж бодсон юм байхдаа? Түргэхэн эргэн хараад, үргэлжлүүлэн алхаж эхлэхдээ харин би инээмсэглэхээ зогсоож чадсангүй. Эрхлэнгүй инээчихээд энгэрт минь наалддаг энхрий зан нь эргээд ирчихсэн болохоор, эмээж байсан ч жаргалтай байна гээд эргэлзэлгүй гарнаас минь хөтлөдөг зоригтой дурлал минь минийх болчихсон болохоор одоо хорвоогийн хаана ч очсон хэзээ ч ганцаардахгүй мэт санагдана.

Энэ ертөнцийн хаа ч очсон байлаа гэсэн чи л үгүй бол зуу зуун хүн нэрийг минь хашгичиж, мянга мянган оршихуй дэргэд минь байлаа ч би гансрал дундаас зугтаж чадахгүй юм билээ. Ганцаардалд дасах шахсан шигээ чамдаа дасчихвий гэхээс л үргэлж айх юм.

Өглөө сэрэх бүртээ тэвэрт минь тайван нойрсох чамдаа үнсэлт бүхэн минь анхных юм шиг л дурлаж, бүрэнхий нөмрөх бүрт чамруу яаран харихдаа уулзалт бүхэн минь сүүлчийнх юм шиг л тэвэрдэг хэвээр үүрд үлдмээр байна.

Хорвоогийн бүхий л гайхамшигт дасч, үзэсгэлэн гоод нь сөхрөхөө мартчихсан байлаа ч чиний л хайранд дасахгүй байхсан. Өөрийнхөө бодлоос хүртэл айх шиг болон гарнаас чинь ахиад жаахан чангахан атгасанд чиний минь тайвшран санаа алдах сонстох аж.

- Энэ хаанах юм бэ? Тэхён, харанхуй болохоор би юм хар-

- Сууж байгаарай.

- Тэхё-

Түүнийг үгээ гүйцээж дуусахаас урьтан дэлгэц ч асаж, тэр надруу гайхсаар ширтэх бол би зүгээр л инээгээд, нүдээ ирмэлээ.

Бичлэг дуусах үед тэр нүүрээ гараараа таглачихаад, уйлсаар л байх бол би түүний дуртай смералдо цэцгийн баглааг барьсаар аажмаар түүнд ойртлоо.

Тэр сандлаасаа босоод, нулимсаа арчихад нь би энэ удаад итгэлтэй гэгч нь түүнийхээ өмнө өвдөглөв.

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now