His Wedding III. Priorities.

5.2K 636 193
                                    
◣  𝙃𝙞𝙨 𝙬𝙚𝙙𝙙𝙞𝙣𝙜.  ◥

-

-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

           "Дахиад зурж эхлээ юу?" Юнги ах өрөөний буланд байрлуулсан зургийн хэрэгслүүд рүү толгой дохиод ийн асуухад нь би гартаа барьж байсан саарал кофены аягаа ширээн дээр тавиад "Тийм ээ, хэр их санаснаа өөрөө ч мэдээгүй байсан бололтой."

           "Би ч бас." Тэр бараг л өөртөө шахам ийн хэлээд өрөөний буланд хана налуулан тавьсан зургууд руу аажмаар дөхөх аж. Одоо ч өрөөнд эвгүй уур амьсгал бүрдчихсэн хэвээр байх бөгөөд бидний хэн хэн нь ярилцахыг хүсч буй сэдвээ яаж эхлүүлэхээ мэдэхгүй буй нь илт.

          Тэхён явснаас хойш, алдахаас тэгтлээ их зүрхшээдэг байсан цорын ганц хүн минь амьдралыг минь орхисноос хойш дөнгөж хоёр долоо хоног орчим л хугацаа өнгөржээ. Хачин юм шүү, бүтэн хоёр жил өнгөрчихсөн мэт л санагдаж байна. Юнги ах руу зүгээр гэдгээ мэдэгдэж хэд хэдэн удаа зурвас бичсэн ч тэр өнөөдөр хамтдаа өдрийн хоол идмээр байна хэмээн ятгасаар гэрт ирчихсэн нь энэ. Яг үнэндээ бол намайг үнэхээр "зүгээр" байгаа эсэхийг л шалгахыг хүссэн хэрэг, түүнийг нь бол сайн мэдэж байна. 

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now