14.

5.7K 750 75
                                    

14. A question

-

-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-

Тэхён хөмсгөө үл ялиг зангидсан хэвээр байх бөгөөд надаас хоёр алхмын урд ирээд зогсчихов. Аан тийм шүү дээ, энэ хоёр алхмын тухай таг мартаж орхиж.

Бидний дунд үргэлж байх ёстой энэ зайг таг мартчихсан байна. Дахиад би түүний дурлалт бүсгүй биш гэдгийг, ахиад тэр яг урд минь ирж зогсоод зөөлхөн гэгч нь духаа наахгүй гэдгийг, бидэнд байсан бүхэн хөрж хөлдөж дунд минь үүссэн энэ ангалд үүрд мөхсөн гэдгийг сануулах учиртай энэ хоёр алхам.

"С-сайн байсан биздээ?"

Тэр хэсэг чимээгүй зогссоны эцэст л асуух зүйлээ олов бололтой нүдрүү минь ч эгцлэлгүйгээр ийн асуулаа.

Харин ээ, сайн байсан юм болов уу?

Шөнө бүр унтахдаа өөрийг чинь бодож хоосон хөнжлөө чангаас чанга тэвэрч ирсэн бол, аз жаргал эсвэл уйтгар гунигаа хуваалцах хүнгүйдээ сэтгэлээ өөрөө эмтлэн хэмлэж түүгээрээ хооллож байсан бол, одоо ингээд хуримнаас чинь зугтах гээд арчаагүйдээ шаналан зогсч буй бол би сайн байсан гэсэн үг үү?

"Мэдээж"

Би аль болох инээмсэглэхийг хичээсээр ийн хэлчихээд, түүнрүү дахин нэг удаа эгцлэн ширтлээ. Одоо л Тэхён нүд рүү минь харах аж.

Харамсмаар юм, нүд рүү минь эгцлээгүй байсан ч болоосой. Намайг анзаараагүй, анзаарсан ч араас минь дуудаагүй байсан болоосой. Үгүй, ер нь л анхнаасаа учраагүй болоосой. Чи хэзээ ч миний амьдралд байгаагүй байсан болоосой. Чамайг оршдогийг ч мэдэлгүйгээр нас эцэслэчихсэн бол хамаагүй харуусал багатай яс тавихсан.

"Ирсэнд баярлалаа... Ирён"

Гэнэт л зугтчихмаар санагдана. Хамаг амьсгал давхцан цээжин дээр гэнэтхэн хүндэрч, түүний амнаас унах миний нэр эргээд хоолойг минь боогоод байна уу гэлтэй хачин бүгчим, бүр тарчлам мэдрэгдэх аж.

"Зүгээрдээ, ирэлгүй яахав. Аз жаргал хүсэх гэсэн юм"

Тэхён саяхныг хүртэл амьсгаагаа хураагаад байсан мэт л хачин уртаар санаа алдлаа. Гэхдээ юу ч хэлсэнгүй, зүгээр л өөртөө ямар нэг зүйлийг итгүүлэх гэж оролдох мэт толгойгоо удаанаар дохих аж.

Бидний хэн хэн нь юу хийхээ огт мэдсэнгүй. Биеэ жаахан л эргүүлээд хаалга зүглэхэд ийм их хүч шаардах ёсгүй хэр нь яагаад ч юм юугаар долгиолох нь ч үл мэдэгдэх төсөөлөшгүй гүн мэдрэмжийн далай хөлнөөс зүүгдчихээд доош татаад байх шиг хөдлөж зүрхлэх ч үгүй нь.

"Энийг одоо асуухад тохиромжгүй хэдий ч би чамаас ганцхан зүйл асуучих уу?"

Хэтэрхий удаан үргэлжилчихсэн чимээгүйг Тэхёны гүн хоолой эвдэх бөгөөд би түүнтэй нь зэрэгцэн газраас харцаа салгалаа. Яагаад ч юм сандрах шиг болов. Үгүй ээ, би зүгээр л явмаар байна гээд хэлчихэж чаддагсан бол хурдхан л энэ тарчлаантай газраас замхарчихмаар санагдана.

Би толгой дохихтой зэрэгцэн Тэхён доод уруулаа их л бухимдангүй хазсаар дахиад л шал ширтэх аж. Тэгээд одоо л нэг шийдэв бололтой, шүлсээ залгичихаад урагш багахан алхлаа.

"Би зүгээр л, зүгээр л үнэхээр мэдэхийг хүссэн болохоороо л асууж байгаа юм шүү... Тиймээс- Тиймээс битгий буруугаар ойлгоорой, би зүгээр л-"

"Зүгээр дээ, юу асуух гэсэн юм?"

Түүний гацаж түгдрэхийг сонсоод өөрөө ч мэдэлгүй дээшлэх гараа би арай хийн зогсоож амжлаа. Сандрах бүрт нь би нурууг нь илж өгдөг байж билээ. Тэгэх бүрт минь тэр хүрэхэд л хайлчихаж байгаа мэт тайвширчихдагсан.

"Үнэн байсан биздээ, жаахан хэсэг нь ч болтугай..."

Тэр доош харсаар амандаа шивнэх шахам асуухад нь болдогсон бол яг энд, бүр яг энэ мөчид үхэтхийн унаад өгмөөр санагдав.

"... бидний бүхний"

Гараа хэт чанга атгаснаас болоод алга минь хорсч эхлэх бөгөөд нүдэнд гэнэт нүгэлтэй нь аргагүй хураад эхлэх нулимсаа харааж зүхсээр зогсоно.

"Гуйя, хариулчихаач дээ"

-

A/N: Дараагийн хэсэг энэ бүлгийн маань төгсгөл байх болно шүү~ Танар минь идэвхтэй байвал маргааш оруулаад дуусгацгааядаа~ .

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now