Quatre.

5.1K 605 92
                                    

『 IV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

IV.Quatre: Хүйтэн нулимс

Мэдрэмж огт оршдоггүй байсан бол ямар байх бол?

Үгүй больё, халууцаж даарч жаргаж гунигласан хэвээр хэдий ч хэнбугай ч нь дурлал гээчийг амсахгүй бол энэ гараг дэлхий ямар байх бол?

Хэзээ ч өөр нэгэн амьд оршихуйг үзээд туулсан бүхнээ умартан хаяж ганцхан амьсгалынх нь төлөө арьсаа амьдаараа сийчихэд ч бэлэн их зориг залгилаж, мэлмийд үзэгддэггүй шидтэй ч мэдрэмжинд харин гарцаагүй оршдог "сэтгэл" хэмээгч эрхтэндээ амьд бодийн хязгаараас давсан бүхнийг шингээм их догдлол сордоггүйсэн бол амьдрал ер нь ямар байх бол?

Тэхёны үг толгойнд одоо хүртэл эргэлдэнэ.

"Энэ их өвдөлтөөс илүү үнэн гэж байхгүй дээ"

Тэр хайрыг цорын ганц үнэн хэмээсэн. Бүтэн хоёр хоног түүний хэлсэн гуравхан өгүүлбэрийг толгойдоо гацчихсан пянз шиг л ахин дахин тоглуулсны эцэст Ким Тэхёны нүүрэн дунд ганцхан удаа буулгаад авмаар санагдах нь тэр.

Гал усанд автаж газар дэлхий хөмөрсөн ч, ган гачигт нэрвэгдэж гараг ертөнц мөхсөн ч цаг хугацааны төгсгөлд эгээ л атгасан гараа тавихгүй нь хэмээн итгэж байсан тэр хайранд хэний ч санаанд ороогүй мөнхийн төгсгөл иржээ. Надад хүртэл итгэмээргүй санагдсан юм, Ирён Тэхён хоёр салчихсан гэдэг нь.

Тэгээд би хамгийн түрүүнд хүний сэтгэл, хүмүүний хайр гээч яасан худал, яасан хуурмаг эд вэ гэж бодсон атал Ким Тэхёны амнаас яг эсрэг нь унасан юм. Бүтэн  хоёр жил аминаасаа ч ихээр хайрлан хамгаалж, бүхнээ золиослоход ч бэлэн байсан өнөөх итгэл нь нүднийх нь өмнө бутарчихсан байхад ч Тэхён хайрыг үнэн гэнэ. Бүрэнхийд эхлэсэн дурлал нь бүхэл биеэр нь тархаад, бүүдгэр явсан ертөнцийг нь дураараа гэгч нь гэрэлтүүлчихээд огт үнэ цэнгүй байсан юм шиг бүхнийг хаяаад одсон байхад тэр одоо ч хайрыг цорын ганц үнэн хэмээнэ.

[COMPLETED] His Wedding || Kth.Where stories live. Discover now